Өнгөрсөн жил баригдсан өндөр барилгууд рекорд тогтоов

2015 оны 1 сарын 14

Өнгөрсөн жил дэлхий дээр 200 метрээс дээш өндөртэй 97 барилга шинээр сүндэрлэн босчээ. 2014 онд хамгийн олон тэнгэр баганадсан барилгыг Хятад Улс барьсан гэнэ. Ер нь бол Азийн улс, орнууд нийт өндөр барилгуудын бараг 80 хувийг нь сүндэрлүүлэв. Өнгөрсөн жил баригдсан өндөр барилгуудын тоо дээд амжилтыг тогтоосон байна. Манай өмнөд хөрш БНХАУ л гэхэд 200 метрээс дээш өндөртэй 58 барилгыг барьж дуусгажээ. Филиппинд таван өндөр барилга баригдсан үзүүлэлт бүртгэгдсэн аж. Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад тус бүр дөрвөн ийм барилга сүндэрлэсэн гэнэ. Бас нэг тэмдэглүүштэй зүйл гэвэл 300 метрээс дээш өндөртэй 11 барилгын ажил дууссан юм. Энэ нь өмнөх дээд амжилтаас хоёроор илүү үзүүлэлт билээ. 2014 онд Нью-Йорк хотод баригдаж дууссан Дэлхийн худалдааны төвийн нэгдүгээр барилга 544 метр өндөр байна. Арабын Нэгдсэн Эмират Улсад сүндэрлэсэн Абу-Дабигийн Дэлхийн худалдааны төв өндрөөрөө удаалав. Хятадын Зянсу мужид боссон Уорф Таймс-сквер 1 барилга 339 метрийн өндрөөр гуравт бичигджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15761
0 эможи
keyboard_arrow_up