Барак Обама цагаан ордонд Сан Антонио Спөрс багийг хүлээн авч уулзлаа
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама NBA-ийн 2014 оны аварга Сан Антонио Спөрс багийг цагаан ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Техас мужийн баг өнгөрсөн оны 6-р сард Майами Хит-ийг цувралд 4-1ээр хожин 2007 оноос хойш анх удаагаа НБЭ-ийн аварга болсон юм.
Америкийн мэргэжлийн спортын лигүүдэд түрүүлж , аварга болсон багуудыг ерөнхийлөгч Барак Обама цагаанд ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаа НБЭ-ийн аварга Сан Антонио Спөрс багийн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Обама Спөрсийг сагсанбөмбөмбөгийн нэгдсэн үндэсний байгууллага гэж нэрлэсэн бөгөөд сагсанбөмбөг гэдэг гайхалтай энэ спорт дэлхийн нийтийн спорт болж байгааг энэ баг харуулж байна хэмээн онцолсон юм. Мөн тэрбээр Спөрсийн сагсанбөмбөгийн арга барилыг хүмүүс гайхшралыг хэдийн төрүүлж чадсан гэдгийг хэлсэн байнаа. Мөн Техас мужийн багийн нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаас Обама сайшаасан байна. Спөрс WNBA-н од Бекки Хаммоныг лигийн түүхэнд анхны бүтэн цагийн эмэгтэй дасгалжуулагчаар ажилд авсан билээ. Аваргуудын бүрэлдэхүүнд Австрали, Итали, Франц, Аргентин, Канад, Бразилийн легионет тоглогчид хүчин зүтгэж байгаа билээ. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгч Тэд Тим Данканыг 1997 онд драфтаас авснаас хойш 5-н удаа түрүүллээ. Тим 15н жилийн зайтай аварга болж чадлаа. Тэр гурван өөр 10н жилд аварга болсон түүхэн дэх 2 дахь тоглогч. Бас Тим Тони Ману нар НБЭ-ийн түүхэнд плэй - оффт хамгийн олон хожил авсан их гурвал боллоо. Гэхдээ та бүхэн энэ багийг 10-с илүү жил тогтвортой сайн амжилт үзүүлж байгааг зөвхөн их гурвалын гайхалтай тоглолтой холбож болохгүй. Энэ баг бол дутуу байгаа зүйлийг нь нэг нь нөхөж, хамтдаа урагшилж. хүн бүрийн оролцоотой гайхалтай өндөр түвшний тоглолтыг үзүүлдэг юм. Сан Антонио Спөрс өнгөрсөн 6-р сард Майами хитийг аваргын цувралд 4-1ээр хожин 5 дахь удаагаа аварга болсон билээ.