Дэлхийн хамгийн гайхалтай номын дэлгүүрүүд
2015 оны 1 сарын 13
1. Аргентины Буэнос Айрос дахь El Ateneo Grand Splendid номын дэлгүүр
El Ateneo Grand Splendid номын сан нь кинонд гарах ордон уу л гэлтэй. Нураах шахаж байсан энэ барилгыг дэлхийн хамгийн үзүүштэй номын сан болно гэж хэн ч төсөөлөөгүй буй заа.
2.Голландын Маастрихт байрлах Selexyz номын дэлгүүр
Голландын алдартай сүлжээ номын дэлгүүр Selexyz Голландын Маастрихт байрлах 13-р зууны үеийн Доминикийн сүмийн барилгатай зэрэгцээ орших салбар дэлгүүрээ нээжээ. Орчин үеийн хэв загварыг агуулсан энэхүү номын дэлгүүр сүмтэй зэрэгцээ оршдогоороо гайхалтай харагддаг. Томоохон 3 эгнээ номын тавиуруудтай дэлгүүрийн орчин яах аргагүй сэтгэл булаана.
3. Бельгийн Брюссель дахь Cook & Book нэртэй номын сан.
"Cook & Book" нэртэй энэхүү номын дэлгүүр тав тухтай орчинг бүрдүүлээд зогсохгүй өдөр, оройн хоолоо зооглонгоо ном уншиж танилцах боломж олгодог.
4. Словакийн Братиславт байрлах Plural номын дэлгүүр
Зай багатай хэрнээ уншигчиддаа олон ном хүртээж чадсан энэ дэлгүүрийн уншигчид ном уншингаа амарч хэвтэх, тухтай танилцаж цагийг өнгөрөөх боломжтой байдаг байна.
5. Францын Парис хотноо байрлах Shakespeare and Company номын дэлгүүр
Уран зохиол цаг хугацаа өнгөрсөн ч устаж үгүй болдоггүйн нэгэн жишээ болсон энэхүү номын дэлгүүрийг Дэлхийн II-р дайны үед хааж байсан ч, 1951 онд Жеорж Витман өөрийн охин Сильвиагийн хамтаар ахин нээж, хуучны хэв маягаа хадгалан одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна.
6. Хятадын Бээжин хотод байх Poplar Kid’s Republic хүүхдийн номын дэлгүүр.
Хятадын Бээжин хотод байрлах хүүхдийн ертөнц гэж болохуйц энэ дэлгүүрийн дизайн үнэхээр гайхалтай төдийгүй хүүхдүүд болон тэдний эцэг эхэд хамгийн чанартай ном, амарч тухлах бололцоо олгодог гэнэ.
7. Португалийн Порто хотноо байрлах Livraria Lello номын дэлгүүр
Хэрэв та Портод очихоор шийдсэн бол таны орхигдуулж боломгүй хамгийн чухал газар юм.
8. Бразилийн Сан Паулод байрлах Ivraria Da Vila номын дэлгүүр
Орчин үеийн хэв загвартай энэ номын санд амарч тухлах боломжтойгоос гадна хүүхдэд зориулсан тусгай уншлагын танхим, лекц дамжаа толилуулах тусгай танхимууд бий.
9. Италийн Ромд байрлах The Bookàbar номын дэлгүүр
Энэхүү номын дэлгүүрт уншлагын танхим, кафе ресторан кино театр нэг дор оршдог.
10. Канадын Торонто хотноо байрлах Chapters Runnymede номын дэлгүүр
Олон тооны номыг бүлэг бүлгээр нь хуваан худалддаг энэ дэлгүүрийн байр театрын зориулалттай байсан тул яахын аргагүй өвөрмөц харагддаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15688
0 эможи