Казахын математикч сая ам.долларын үнэтэй бодлогын хариуг олжээ
Казахын математикч сая ам.долларын үнэтэй бодлогын хариуг олжээ. Астана хотод байрлах Евразийн их сургуулийн математикийн факултетийн захирал Мухтарбай Отелбаев Навье Стокс нэртэй тэгшигтгэлийг бодсон аж. 2000 онд Клай математикийн хүрээлэнгээс хариуг нь хэн ч олж байгаагүй, дэлхийн хамгийн хүнд долоон бодлогыг нэрлэж, бодож чадсан хүнд сая ам.доллар амласан юм байна.
Мухтарбай “Миний 30 жил толгойгоо гашилгасан ажил үүгээр дуусаж, санаа амарлаа” хэмээн Оросын шинжлэх ухааны сэтг үүлд ярьжээ. Уг эрдэмтэн орос, казахаас өөр хэл мэдэхг үй учир тэгшитгэлийн тайлбараа оросоор бичжээ. Математикийг олон улсын хэл гэдэг ч эл тэгшитгэлийн үнэн зөвийг батлахад мэргэжилтн үүдэд хэлний бэрхшээл тулгарч, түүний сая ам.доллар авах, эсэхийг судлахад бүтэн жил зарцуулах гэнэ.