Тоттенхэмийн цэнгэлдэхэд сельфи дардаг савааг ашиглахыг хориглолоо
2015 оны 1 сарын 08
Английн Премьер лигийн топ клубүүдийн нэг Тоттенхэм хотспурын удирдлагууд сельфи дардаг савааг Уайт харт лайн цэнгэлдэхэд ашиглахыг хориглолоо. Фанатууд тус клубт хандан сельфи буюу өөрөг зураг дарах зориулалттай савааг тоглолт үзэхэд саад болж байна хэмээн удаа дараа гомдол гаргасан байна. Тоттенхэм клуб шинэ оны анхны тоглолтоо талбайдаа Челситэй хийсэн бөгөөд тус тоглолтод 5:3-ын харьцаагаар ялалт байгуулсан. Тухайн тоглолтын үеэр фанатууд олон мянган өөрөг дарсан нь бусад үзэгчид саад болсон аж. Клубийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасны дараа олон мянган фанатаас нь талархсан захидал ирсэн гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15330
0 эможи