Хамгийн найдвартай агаарын тээврийн компани бол...

2015 оны 1 сарын 08

Бид аюулгүй найдвартай байдал болоод цаг хугацааг нь харгалзан агаарын тээврийн компаниар үйлчлүүлдэг. 2014 онд дэлхийн нийтийн хэмжээнд 27 сая нислэг үйлдэгдэж 3.3 тэрбум хүн зорчжээ. Харамсалтай нь өнгөрсөн онд иргэний агаарын тээврийн салбарт нийт 21 том осол гарч 986 хүн амь насаа алдсан байна.

 

Үүнд Малайзын агаарын тээврийн компанийн гурван аймшигт осол багтсан бөгөөд MH370, MH17, QZ8501 ослуудын улмаас нийт 699 хүний амь эрсэджээ. Эдгээр ослуудын улмаас агаарын тээврээр тогтмол үйлчлүүлдэг хүмүүсийн 60 орчим хувь нь онгоцоор нисэхээс айдаг болсон гэх албан бус судалгааны үр дүн гарсан байна. Харин “AirlineRatings.com” вэб сайт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг 449 компанийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, хамгийн найдвартай 10 компанийг нэрлэжээ.

 

Тус жагсаалтыг 7.9 рейтинг оноотойгоор Австралийн “Qantas” компани тэргүүлсэн байна.  “Qantas” нь олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган компаниудын нэг бөгөөд 1995 онд хувьчлагдаж байжээ. “AirlineRatings.com” сайтын редактор Жеффри Томас “Qantas компани сүүлийн 60 жилийн хугацаанд агаарын тээврийн аюулгүй байдлыг өндөр түвшинд мөрдсөөр ирсэн бөгөөд салбартаа шилдэг практик нэвтрүүлдэг, тэргүүлэгч компаниудын нэг юм” гэжээ.

 

Ийнхүү хамгийн найдвартай 10 компанийн жагсаалтад:

 

 

Air New Zealand /11 мянган ажилтантай, Ази, Европ, Хойд Америк, Номхон далайн орнуудын 51 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

British Airways /10 орчим ажилтантай, 160 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

Cathay Pacific Airways /29 мянган ажилтантай, 42 орны 168 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

Emirates /70 орны 140 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

Etihad Airways / Африк, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Ази, Австрали улсын 120 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

EVA Air /73 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

Finnair /Ази, Хойд Америк, Европын орнууд руу 86 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

Lufthansa /118 мянган ажилтантай, 215 чиглэлд нислэг үйлддэг/

 

 

Singapore Airlines /17 мянган ажилтантай, 35 орны 62 чиглэлд нислэг үйлддэг/ тус тус багтсан байна.

 

-“Qantas компани-

 

 

Хэдийгээр жагсаалтыг тэргүүлсэн ч  “Qantas” компани өнгөрсөн жил нэлээд алдагдал хүлээжээ. 2014 оны хоёрдугаар сард компанийн удирдлагууд зардлаа бууруулахын тулд 5000 ажлын байраа цомхотгох шийдвэрийг гаргаж байсан билээ. Ингэснээр томоохон хэмжээний бүтцийн өөрчлөлт гараад зогсохгүй, 50 агаарын хөлөг ашиглалтаас гарч, зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

 

 - Сахиусан тэнгэр Миранда Керр “Qantas”-ийн шинэ дүрэмт хувцасыг танилцуулж буй нь -

 

 

Түүнчлэн өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 2.6 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн цэвэр ашиг эхний хагас жилийн байдлаар ердөө 2 сая австрали доллар байгаа нь “Qantas Airways” компанийн түүхэнд байгаагүй хамгийн муу үзүүлэлт болжээ. Харин Тус компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс “Өнөөдрийн нөхцөл байдал хүнд байгаа нь ямар ч эргэлзээгүй. Гэвч 2015 он гэхэд агаарын тээврийн ашиг орлого эргэж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. “Qantas” компани нийтдээ 30 орчим мянган ажилтантай бөгөөд 14 улсын 41 чиглэлд нислэг үйлддэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15306
0 эможи
keyboard_arrow_up