Леонардо Да Винчиг энэ өдөр мэндэлсэн

2014 оны 4 сарын 15

Леонардо да Винчи нь 1452 онд энэ өдөр Италийн Флоренци хотноо мэндэлжээ. Эцэг нь Пьеро да Винчи нь Флоренцийн нэр алдартай баян нотариус, газрын эзэн, нөлөө бvхий хvн байсан нь бол эх Катерина нь баян эрийн цаг зуурын зугаа болсон жирийн тариачин гаралтай эмэгтэй байв. Пьеро да Винчигийн албан ёсны гэр бvлд vр хvvхэд гэж байгаагvй болохоор Леонардог 4-н настайгаас нь хойд эх нь асрах болож, жинхэнэ эхийг нь өндөр инж дагалдуулан тариачин эртай суулгаад өөр нутаг руу явуулсан байна. Хар багаасаа л ер бусын сийрэг ухаантай, сэргэлэн байсан болохоор Леонардо да Винчи нь эцэг болон хойд эхийн хайр халамжаар хэзээ ч дутаж байгаагvй гэдэг. Эцэг Пьеро нь гурван ч удаа албан ёсоор эхнэр авсан боловч эхний хоёр нь хvvхэд төрvvлээгvй, харин гурав дахь есөн хvv, хоёр охин төрvvлсэн ч нэг нь ч эр зориг, оюун ухаанаараа Леонардотой энэ зэргэцэх хvн болж чадаагvй гэдгийг тvvхийн бичгvvдэд онцолсон байдаг.

Леонардо да Винчи нь 14-н настайдаа тухайн vедээ нэр алдар нь цуурайтаж явсан зураач Вероккьо гэгчийн урланд шавь оров. 20 нас хvрэх vед тэрээр уран зургийн тvvхэнд анх удаа хvний нvдний хvvхэн хараанд нарны гэрэл ойж байгааг дvрслэлсэн алдартай зураач, жинхэнэ мастер болсон байв. Гэхдээ бусдаас гэхээсээ илvvтэйгээр өөрөө өөрөөсөө суралцдаг нэгэн байжээ. Хөгжмийн урлагт гэхэд л өөрөө морин толгой хэлбэртэй онцгой төрлийн хөгжмийн зэмсэг бvтээгээд тvvн дээрээ өөрийн болон өрөөлийн бvтээлийг тоглосор хэнийг ч дагуулахааргvй суут хөгжимчин гэдгээ харуулсан гэдэг.

Мөн "Мона Лизаг"-ийн алда нэр Леонардо Да Винчигийн авьяас билгээс үүдэлтэй гэж үздэг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1527
0 эможи
keyboard_arrow_up