69 хүүхэд төрүүлсэн эмэгтэй байна...

2015 оны 1 сарын 07

Манай гариг дээр хүний санаанд оромгүй олон хүүхэд төрүүлсэн аав ээжүүд мундахгүй олон. Нэг хоёроос хэтрэхгүй хүүхэдтэй байдаг болсон өнөө цагт сонин сонсогдож болох ч баримт бол баримт. Хамгийн олон хүүхэд төрүүлсэн 10 өрхийг энд нэрлэж байна. 

1.Васильевын гэр бүл

XIX зуунд амьдарч байсан тариачин эр Васильевын гэр бүл, эхнэр Васильева нь ч  алдарт Гиннесийн номд орсон. Васильева хатагтай нийт 69 хүүхэд төрүүлсэн. 

2.Леонтина Альбина

Өнөөдөр Чилид амьдарч байгаа Леонтина Альбина 40 жилийн хугацаанд 55 хүүхэд төрүүлснээрээ энэ жагсаалтын хоёрт орж байна. 

3.Гринхиллийн гэр бүл

Энэ бол XYII зуунд амьдарч байсан англи гэр бүл. Эднийх 39 хүүхэд төрүүлсэн ч эхнэр Элизабет Гринхилл нь 54 насандаа дахиад ч хүүхэд төрүүлж чадна гэж байжээ. 

4.Гиннесийн гэр бүл 

Ирландын шар айраг үйлдвэрлэгч Артур Гиннес болон Оливии Уитмер хоёр XYIII  зуунд 21 хүүхэд төрүүлсэн байна. Хүүхдүүд нь өнөө ч удам залган шар айраг үйлдвэрлэсээр байгаа. 

5.Крокерын гэр бүл

Америкийн иргэн Хенри Крокер, Анна Жозефина хоёр мөн л 21 хүүхэд гаргажээ.
 
6.Шишкины гэр бүл

Өнөөгийн оросын хамгийн олон хүүхэдтэй айл бол Воронеж мужийн Шишкиных. 
Эднийд 11 охин, 9 хүү төрсөн.

7.Наменийн гэр бүл

Украины Черновицк мужийн Острица суурингийн энэ айлд 20 хүүхэд төржээ. 
 
8. Уэслийн гэр бүл

Дундад зууны английн гэгээнтэн Сэмюэл Уэслийн эхнэр Сюзанна 19 хүүхэд төрүүлсэн

9.Бобын гэр бүл

Өнөөгийн америкт хамгийн олон хүүхэдтэй айл бол Жим Боб, Мишель Даггар хоёр. Эднийд 19 хүүхэд өсч байгаа. 

10. Осякийн гэр бүл

Оросын иргэн Осякийнд өнөөдөр 17 хүүхэд таван ач, зээ өсч байгаа. 2009 онд аав ээж хоёр нь “Эцэг эхийн алдар” одон гардуулсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15257
0 эможи
keyboard_arrow_up