2014 оны онцлох үйл явдал Google-ээр

2014 оны 12 сарын 31

Улиран одож буй 2014 он дэлхий нийтийн анхаарал хандуулсан онцлох үйл явдлуудаар дүүрэн жил байсаныг хэвлэл мэдээллүүд дор бүрнээ өөрийн “үзэмж”, “үзэл сурталын” өнцөг гарган үнэлж дүгнэдэг заншилтай. Дэлхий дахины улс төр, нийгэм, эдийн засгийн тавцанд онцгой анхаарал татсан дор хаяхад арван үйл явдлуудыг түүвэрлэн нэрлэдэг  уг заншил ёсоор энэ жил ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ, эбола вируст халдвараар хамгийн олон хүн амь эрсэдсэн, Малайзийн иргэний агаарын тээврийн удаа дараагийн хачирхалтай сүйрлүүд, Өмнөд Солонгосын "Sewol" хөлөг онгоцны осол, Германчууд хөл бөмбөгөөр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсон, АНУ-ын цагаачлалын тухай хуулинд оруулах өөрчлөлт, террорист “Лалын улс” бүлэглэл европчуудаар эгнээгээ өргөтгөсөн, Хятадын эрх баригчдад сануулга өгсөн шүхэртэй жагсаал, "Yahoo" компанийг дарамтлаж байсан ноцтой баримт, Пакистаны Пешеварт болсон талибанчуудын харгислал гэх зэрэг олон үйл явдлууд жагсаж байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагууд гэхдээ оны онцлох үйл явдлуудыг харилцан адилгүй тодруулдагаар барахгүй үнэхээр онцгойлон онцлох үйл явдал мөн эсэхэд оносон, оноогүй нь мөн харилцан адилгүй.  Харин интернэт мэдээлэл хайлтын Google систем цахим орон зайд хүн төрөлхтөн ямар мэдээлэлд анхаарал хандуулсанаар нь оны онцлох үйл явдлуудыг жагсаажээ.

Google системээс хайгаад олдохгүй мэдээлэл гэж ер байхгүй. Эрин зууны аугаа их мэдээллийн сан гэхэд болно. Энэ их мэдээллийн санг хүмүүс шүүрдэж, хэрэгцээ шаардлагатай ямар мэдээлэл хайснаар нь чухам ямар үйл явдалд анхаарал хандуулж тухайн ондоо онцгой үйл явдал гэж үзэж байгаагаар нь тодруулж байвал зохистой мэт. Ингээд Google-ийн хамгийн их хандсан хайлтаар оны үйл явдлуудыг тодруулбал, сонирхолтой нь нэгдүгээрт, аугаа их жүжигчинтэй салах ёс гүйцэтгэсэн үйл явдал орж байна.

"Хүн бүхэнд солиорлын жаахан ч гэсэн оч заяасан байдаг. Бидний зорилго бол түүнийг он цагийн уртад алдахгүй байх явдал" хэмээн Робин Уильямс нэгэнтээ хэлж байжээ. Түүний үхэл дэлхий дахиныг цочирдуулсан бөгөөд нас барсаных нь дараа амьдрал ахуйн замнал, уран бүтээлийнх нь талаар хүмүүс илүүтэй их сонирхож, тоглосон киног нь эргэн үзэх нь ихэссэн байна. Мөн сэтгэл санааны хямрал болоод сэтгэл гутрал өвчний тухай мэдээлэл олж, өөрсдийгөө шалгах хандлага их болсон аж. 

Сочигийн Олимп
ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулсанг Өвлийн Олимпийн наадам болон Бразилийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тив дэлхийн сая сая хүн телевиз болоод гар утсаараа сонирхож байлаа.

Ice Bucket Challenge
Ice Bucket Challenge кампанит ажлын ачаар дэлхий дахин Лу Геригийн гэгддэг  хүний төв мэдрэлийн системийн гажиг өвчний талаар дэлхий дахин мэдэх болсон. Уушигны булчин саажиж, амьсгалах аргагүй болдог уг өвчний эсрэг тэмцэхийн тулд дэлхий дахин флешмобоор нэгдэж, хүмүүс бие биенээ мөстэй хүйтэн усаар цацаж, үр дүнтэй эмчилгээний арга олохын төлөө хөрөнгө цуглуулж эхэлсэн билээ.  Олон нийтийн сэтгэлээр боссон хөрөнгө одоо 100 сая долларт хүрээд байгаа аж.

Сураггүй болсон нисэх онгоц
Нисэх онгоц агаарт уусах мэт алга болно гэж байх уу? Агаарын тээврийн Malaysia Airlines компанийн MH370 нислэг сураггүй болсоноос хойш дэлхий дахин чухам энэ асуултыг тавьсааар байх гэх мэтээр улиран одож буй 2014 онд хүн төрөлхтөний баяр бахдал, харуусал эмгэнэлийг бэлхнээ харж болох олон олон үйл явдлууд цувсаар, хэвлэл мэдээллүүд тэр бүгдийг онцлон онцолсоор ирсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14942
0 эможи
keyboard_arrow_up