Тим Бартон, Хелена Бонхем Картер нар саллаа

2014 оны 12 сарын 26

Та бидний сайн мэдэх, үзэх дуртай Чарли ба шоколадны үйлдвэр, Свийни Тодд, Алиса гайхамшгийн оронд зэрэг олон сор бүтээлүүдээр танил болсон найруулагч Тим Бартон хамтран амьдрагч жүжигчин Хелена Картер нар албан ёсоор харилцаагаа өндөрлөснөө мэдэгдлээ. Найруулагч Тим Бартоны бүтээлд жүжигчин Жонни Депп, Хелена Картер нар хослон тоглодог гэдгийг бид сайн мэднэ. 13 жилийн турш өөрийн хамтрагч Хеленагаар гоёсон найруулагч эр ийнхүү өөрсдийн харилцааг албан ёсоор цэглэжээ. Тэд 11 настай хүү Билли, 7 настай охин Нелл нарын аав ээж болоод амжсан билээ. Тэднийг ихэнхи хүмүүс гайхалтай тохирсон хосууд хэмээн үздэг байсан аж. Хеленагийн ойрын эх сурвалж тэд 2014 оны эхээр л өөрсдийн харилцааг дуусгавар болгосон гэж хэлж болно. Одоо тэд зөвхөн хүүхдүүдийнхээ ээж, аав болсон бөгөөд найзууд хэвээр үлдсэн хэмээн ярилцлага өгчээ. Хосууд анх 2001 онд Мичин гараг киноны үеэр танилцаж, цаашлаад хамтарч уран бүтээлүүд дээр ажиллах болсноор тэдний саяхан дуусгавар болсон 13 жилийн хамтын амьдрал эхэлсэн түүхтэй билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14765
0 эможи
keyboard_arrow_up