Дэлхийн №1 Нома ресторанд “ямар ямар” зоог барьж болох вэ?

2014 оны 12 сарын 24
“The Restaurant Magazine” сэтгүүлээс 2014 оны дэлхийн хамгийн шилдэг “Топ - 50” рестораны жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг Копенгагений Нома ресторан тэргүүлсэн бөгөөд Скандинав хэв маягийг шингээсэн амтат зоогуудаараа алдартай энэ зоогийн газар 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тэгвэл Нома ресторанд ирснээр ямар ямар зоогийг амталж болох тухай www.spanishhipster.com блогоос дараах фотосурвалжлагыг хийжээ. Тэдний тэмдэглэснээр Номагийн дотоод засал чимэглэл хийгээд хоолны төрөл, амт чанар нь маш энгийн бөгөөд төгс байснаас гадна үйлчилгээ сайтай байсан юм.
Нома рестораны үүдний танхим
Нома рестораны орчин
Амуу соёолжтой талх, арц
Мөөгтэй шарсан хөвд
Гахайн шарсан хуйх ба үхрийн нүд
Жигнэмэг, бяслагийг гоёмсог савлагаатай олгодог
Цоохор майлз ба цэнхэр хясаа
Сагамхай загасны элэг, түлэнхий сүү
Хөх тариа, тахианы хальс, буурцаг
Тахианы элэг, төмс
Бөднө шувууны өндөг, тахиан мах ба өндөг
Улаан лууванг хөрснөөс нь гаргаж, өтгөн соусын хамт зооглоно
Ургамлаар хачир хийж амталсан сагамхай загасны түрс
Давсалсан загасаар хачирласан Скандинов маягийн боорцог
Рестораны нэрийн савлагаа / Талх
Зоогийг чимэх амтат дарс
Үүргэнэ жимс, цагаан үхрийн нүд, нарсны амтат зоог
Ногоон гоньд, цөцгий, өргөст хэмхээр амталсан далайн зарааны мах
Хясаа, далайн замаг, тошлой, цөцгийтэй сүүг халуун чулуутай олгоно
Жижиг загасны түрс, самар, хөх тариагаар амталсан туулайн бөөр
Ногоон гоньд, вербена цэцгийн дэлбээ, байцаагаар амталсан сагамхай загас
Малтуу мөөг, цоохор майлз
Яншуй, цөцгийгөөр амталсан ясны чөмөг, даршилсан ногоо
Зэрлэг нугасны мах
Зоогийг хүрэн манжин, эвэрлэг бут, амуу соёолжоор амталж олгодог.
Хөнгөн зууш
Данийн алдарт "Gammel Dansk" ликёрыг өргөст хэмх, цагаан шоколад, цоохор майлзаар хачирлаж олгоно.
Луувантай чацаргана
Лууванг хөөсөн хэлбэрт оруулж, гоньд, наранд хатаасан улаан лоолиор амталж хийсэн хөнгөн зууш
Гоёмсог савлагаатай жигнэмэг, бялуу
Ясны чөмгөнд хийсэн зөөлөн ирис
Нома рестораны орчин
Зууш олгодог гоёмсог сав суулга
Хясааг хөргөх зорилгоор чулуун таваг ашиглана
Дэлхийн шилдэг рестораны тогооч нар
Тогооч нарын зоог бэлтгэх явц
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14599
0 эможи
keyboard_arrow_up