Кристен Белл охинтой болжээ

2014 оны 12 сарын 23

Телевизийн олон ангит “veronica-mars” киноны гол дүрд тоглож, Уолт Дисней кино компанийн бүтээсэн “frozen” хүүхэлдэйн киноны Аннагийн дүрийг дуу оруулсан жүжигчин Кристен Белл хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Кристен өнгөрсөн жилийн гуравдугаар сард ууган хүүхдээ төрүүлж байсан юм. Улмаар хүүхдийнхээ эцэг болох жүжигчин Дакс Шэпардтай тэр  оныхоо аравдугаар сард тун даруухан хурим хийсэн билээ. Харин өнгөрөгч зургадугаар сард хоёр дахь хүүхдээ тээж буйгаа албан ёсоор зарлаад авсан Кристен саяхан нярайлж бяцхан гүнжтэй болсон байна. Тэрбээр энэ баярт мэдээгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан үзэгч фэнүүдтэйгээ хуваалцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14521
0 эможи
keyboard_arrow_up