Гарлан Сандерсийн шарсан кентукки дэгдээхэй ба KFC
2014 оны 5 сарын 18
KFC нь дэлхийд МC Donalds-ийн дараа хоёрт бичигддэг түргэн хоолны сүлжээ. Анх 1930 онд Сандерс авто засварын газар нээжээ.
Тэгээд үйлчлүүлэгчиддээ зориулсан жижигхэн цайны газар нээх хэрэгтэй юм байна гэж шийдээд жижигхэн өрөөг цайны газар болгон тохижуулав. Өрөөнд ширээ, зургаан ширхэг сандал л байж. Хоолыг Сандерс өөрөө гэрийнхээ галын өрөөнд бэлтгэнэ. Тун удалгүй мань хүний авто засварын газар нь цайны газрынхаа шарсан тахиагаар Кентукки муж даяар алдартай болох нь тэр. Шарсан тахиаг “Гарлан Сандерсийн шарсан кентукки дэгдээхэй” гэж нэрлэжээ. Тахиаг амтлахын тулд Сандерсийн хийдэг 11 нэр төрлийн орцтой тусгай амтлагчийг үйлчлүүлэгч болгон нь онцлох болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1441
0 эможи