Би дэлгүүр хэсээгүй үедээ өдөрт 1000 фунт үрдэг

2014 оны 12 сарын 19

Лондонд амьдардаг баян оросуудын амьдралын тухай “Meet the Russians” бичлэг интернэтэд бөөн шуугиан тарилаа. Бичлэгийн гол баатар бол Их Британий тэрбумтны орос эхнэр Кристина Сысоева.

34 настай Кристина өөрийн найзууд Мария Погребняк, Мариника Смирнова нарын хамт 1 цагийн дотор хэрхэн их мөнгийг үрэх тухай хичээл заажээ. Энэ бичлэгээс болж одоо интернэт хэрэглэгчид хоёр талцан бужигнаж байна. Та харин аль талд нь орох вэ?
 
Одоо та бүхэнд тэрбумтны эхнэр Кристина Сысоевагийн ярилцлагаас товчлон хүргэж байна.

-Энэ бичлэгийн доорх сөрөг комментыг уншаад юу бодож байна?
-Бид шоолж, инээж хөхрөлдсөн. Хүн өөрийг нь юу зовоож байна түүнийг л ярьж, бичдэг. Ихэнх нь атаархсан коммент бичсэн байна лээ.

-Тэд юунд атаархдаг гэж?
-Надад мөнгө байгаа нь миний буруу юм уу? Надад зүгээр олдоогүй юм шүү. Эр хүнтэй танилцах нэг хэрэг, харин 15 жил хамт амьдрах өөр хэрэг. Бөгсөө сандлаас ховхолж ажиллах хэрэгтэй, амжилтад хүрэх ёстой.

-Та үргэлж баян байсан уу?
-Би хүүхэд цагаасаа л ингэж амьдарч эхэлсэн. Амьдралын тодорхой түвшин өөртөө яг тийм түвшний хүмүүсийг татдаг. Хүүхэд байхад надад бүх юм байсан.

-Таны эцэг “Лукойл”-ын топ менежер гэл үү?
-Тэнд ажиллаж байсан.

-Нөхөртэйгээ яаж танилцав?
-Чарльз бид хоёр 15 жилийн өмнө найзуудынхаа үдэшлэг дээр танилцсан. Тэр англи хүн. Бид 20 насны ялгаатай. Нөхөр маань үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг, парламенттай нягт хамтран ажилладаг. Тэр бол Европын хамгийн баян хүмүүсийн нэг.

-Та нар хүүхдүүдтэй юу?
-Байгаа, хүү охин хоёртой.

-Танайх Лондоны ямар дүүрэгт амьдардаг вэ?
-Манай шилтгээн Лондоны яг төвд оршдог. Энэ бол Европын хамгийн тансаг шилтгээний нэг.

-Танай гэрт хэдэн хүн ажилладаг вэ? 
-6 зарцтай, мэдээж гэрийн бойдаа бий.

-Дэлгүүр хэсээгүй үедээ өдөрт хичнээн мөнгө үрдэг вэ?
-Лондон дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг. Өдөрт 1000 фунт үрдэг. Миний ганц өдөрт үрдэг мөнгөөр Энэтхэгт бүтэн жил амьдарч болно.

-Тэгвэл дэлгүүр хэсэхдээ нэг удаад хэр их мөнгө зарцуулдаг вэ?
-“Chanel”-ийн костюм гэхэд дор хаяж 7000 фунт стерлинг, сүүлийн үеийн загварын ганц цамц 5000 орчим. Дээр нь тохируулаад цүнх, туфель хэрэгтэй. Саяхан Машенькагийн төрсөн өдрийн өмнө би наймаа хийхээр дэлгүүр ороод 50 мянган фунтын хувцас хунар худалдаж авсан. Бас би өөртөө матрын арьсан, цагаан үнэгэн захтай пальто захиалсан, Harrod's-д шүү. Үнэ нь 75 мянган фунт стерлинг.

-Та Лондонд олон найзтай юу?
-Үгүй, цөөхөн. Тэд үнэнч найзууд маань, би тэдэнд бүрэн итгэдэг.

-Та өөрөөс нийгмийн байр сууриар доогуур хүнтэй найзалж чадах уу? Жишээ нь худалдагч бүсгүйтэй?
-Би ч чадна л даа, гэвч түүнд надтай хамт байх таагүй байх биз. Өөрийгөө үргэлж доогуур үзэж, надад атаархах болно. Үүнийг зөвхөн хүчтэй хүн л давж гарна.

-Таны нөхрийн бэлэглэсэн хамгийн үнэтэй бэлэг юу вэ?
-Энэ байшин байх.

-Энэ байшин ямар үнэтэй вэ?
-100 сая фунт орчим. Мөн тэр надад янз бүрийн бриллиант энэ тэрийг бэлэглэдэг. Миний хүссэн болгоныг бэлэглэдэг юм.  

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14318
0 эможи
keyboard_arrow_up