Сүүлийн 25 жилд болсон загварын шоуны итгэмээргүй мөчүүд

2014 оны 12 сарын 18

Өнгөрсөн 1980-аад оны сүүлчээс загварын ертөнц өөрийнхөө өнгө төрхийг эрс өөрчилсөн гэж хэлж болно. Зохиогдсон шоу бүр дээр алдар нэртэй брендүүд шин коллекцоо танилцуулахаас гадна өвөрмөц үзүүлбэртэй болж иржээ. 



1988 онд Dolce&Gabbana Италид болсон шоуны үеэр классик загварыг шингээсэн, урт хар даашинзыг тайзнаа гаргасан. Цээж хэсгээрээ корсет маягтай, дэрвэгэр хормой бүхий энэхүү даашинз битүү ороосон хар торон алчууртай байсан аж. 



1991 онд Versace тэр үеийн алдарт топ моделиуд болох Linda Evangelista, Cindy Crawford, Naomi Campbell, Christy Turlington нарыг рок дуун дээр охидын маягийн богино даашинзтай алхуулжээ. 



Jean Paul Gaultier парист болсон загварын шоуны үеэр үзэгчдийн өмнө дуучин Мадоннаг алхуулжээ. Гэхдээ хэвийн биш үнэхээр гайхмаар байсан. Магадгүй зарим үзэгч хэзээ ч ийм хувцасны сонголтыг хийхгүй хэмээн бодсон бизээ. 



Gucci-ийн энгийн хэрнээ чамин загварыг загвар өмсөгч Кейт Мосс танилцуулсан. Өнгөний зохицол гайхалтай болж шүү. 



Alexander Macqueen. Лондон хотод болсон шоуны үеэр цасан цагаан даашинзыг будган буугаар будаж орхисон. Сонирхолтой үзүүлбэр болсон гэж шүүмжлэгч нар дүгнэж байжээ. 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14262
0 эможи
keyboard_arrow_up