Дэлхийн өнгө төрхийг “өөрчлөх - 8” барилга
Барилгын салбар хурдацтай хөгжиж, тэнгэр баганадсан өндөр байгууламжууд шил шилээ даран баригдах болсон өнөө үед онцлог өвөрмөц бүтээн байгуулалт хийх нь ихээхэн ур чадвар, хөрөнгө мөнгө шаардсан зүйл болжээ.
“World One” орон сууц - Мумбай хот
“Sogjiang” зочид буудал - Сунзцян хот
Энэхүү зочид буудал БНХАУ-ын Сунцзян хотод баригдахаар төлөвлөгджээ. Барилгын гадна талыг урсаж буй хүрхрээ мэт байдлаар загварчилсан нь тун шинэлэг бөгөөд бүтээлч санаа болж чадсан байна.
“Lotte World” цамхаг - Сөүл хот
БНСУ-ын нийслэлд баригдах гэж буй уг цамхаг тус улсын хамгийн өндөр барилга болох ажээ. Түүнчлэн чанарын дээд зэрэглэлийн үзүүлэлт болон өнгө үзэмжээрээ туйлын онцгой содон юм.
“The Agora Garden” цамхаг - Тайбей хот
Хүн байгалийн харилцан шүтэлцээг илэрхийлсэн энэхүү барилга 2016 онд баригдаж дуусах гэнэ. Тайваний нийслэлд байрлах ороомог хэлбэртэй тус “ногоон” цамхагийн давхар бүрийг амьд ургамлаар цэцэрлэгжүүлэхээс гадна усалгааны нэгдсэн систем суурилуулахаар төлөвлөжээ.
“The Dubai Pearl” зочид буудал - Дубай хот
Арабын Дубай хотод баригдах тэнгэр баганадсан энэ байгууламж 2016 онд ашиглалтанд орох гэнэ. Тус барилга тансаг зэрэглэлийн зочид буудлын зориулалтаар баригдаж байгаа ажээ.
“Shanghai” цамхаг - Шанхай хот
Дэлхийн хоёр дахь том цамхагт тооцогдох уг байгууламжийн барилгын ажил ерөнхийдөө дуусах шатандаа оржээ. Бүхэлдээ шилэн бүрхүүлтэй энэхүү цамхагаас гадаад орчныг маш тод томруунаар тольдох боломжтой.
“Kingdom” цамхаг - Жидда хот
Саудын Араб улсын Жидда хот дахь “Kingdom” цамхагийн барилгын ажил 2019 онд дуусах юм. Өндрийн хэмжээ нь нэг километрээс ч илүү байх уг цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болох аж.
“Dawang Mountain” амралтын газар - Чаншан хот
БНХАУ-ын Чанша хотод байгуулагдах энэхүү амралтын газар нь “Songjiang” зочид буудлын адил байгалийн өнгө төрхийг агуулжээ. Цайвар өнгийн гадаргуу, долгиотон гялтаганах үзэмж нь өвлийн улирлыг санагдуулам ажээ.