"WORLD CUP 2014" тэмцээний сүлд дуу гарсан байна
2014 оны 4 сарын 11
Бразил улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг Куба гаралтай реппер Питбулл, латин дуучин Женнифер Лопес, Бразилын поп пуучин Клауди Лейте нар хамтран дуулахаар болсон билээ. Энэхүү сүлд дуу "We Are One (Ole, Ola)" нь энх тайван, эв нэгдлийг уриалсан утга агуулга бүхий үгтэй, цоглог хэмнэлтэйгээрээ юм.
АНУ-ын Флорида муж улсад зураг авалтыг нь хийсэн уг дууны клип энэ сарын сүүлээр гарах ажээ. Ирэх зургадугаар сарын 12-нд Сан-Паулу хотноо Бразил болон Хорватын тоглолтоор эхлэх ДАШТ-ий нээлтийн үеэр уг дуучид сүлд дууг дуулах аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1387
0 эможи