Хүүхдэд өгөхийг хориглосон 17 нэр

2014 оны 12 сарын 08
1.    Том – Португал улсад Томас гэдэг нэрийг хүүхдэдээ өгөхийг зөвшөөрдөг бол Том гэж нэрлэхийг хориглодог. 

 


2.    Илэйн - Саудийн Араб улс энэ оны эхээр хориотой нэрсийн жагсаалтыг гаргажээ. Түүнд Илэйн гэх эмэгтэй хүний нэрнээс гадна Принц, Принцесс хэмээх эзэн хааны удмынхны цол хэргэмийг илтгэсэн нэрийг хориглосон байна. 

 

3.    Фэйсбүүк – Мексикийн Сонорад эцэг эхчүүд хүүхдүүдэдээ утгагүй нэр хайрлах явдал их байдаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн захиргаанаас хориотой нэрсийн жагсаалтыг гаргахдаа Фэйсбүүкийн нэрийг хатуугийн хатуу хорионд хийжээ. 

 


4.    @ - Хятадын нэгэн хос хүүхдэдээ Ван @ гэж нэрлэхийг завджээ. Энэ нь хятад хэлний “Ай-та” буюу “Түүнийг хайрла” хэмээх “爱他” ханзтай утга дүйдэг аж. 

 

5.    Робокоп – Робот цагдаагийн энэ нэрийг дээр дурдсан Мексикийн Сонорад хүүхдэдээ өгөх гэсэн оролдлого удаа дараа гарсан учир хориотой нэрсийн жагсаалтад оруулсан байгаа юм. 

 

6.    Тулала Даз Дэ Хула Фром Хавай – Ийм өвөрмөц нэртэй есөн настай охины хэрэг шүүхэд хүртэл хүндэрчээ. Шинэ-Зеландын шүүхээс охины нэрийг өөрчлөхийг эцэг эхэд нь үүрэгджээ. Учир нь энэ хэлц нь Хавайн арлынхны хүүхэд олох үйл явцыг илэрхийлдэг гэнэ. 

7.    Трэффик – Замын хөдөлгөөн гэх утгатай ийм нэрийг мөн л Мексикийн Сонорагийн галзуу эцэг эхчүүд бодож олоод хүүхдэдээ өгсөн байсныг илрүүлж, хорьжээ. 

8.    Линда – Саудийн Араб улсаас гаргасан хориотой нэрсийн жагсаалтад багтсан байна. 

9.    Адольф Гитлер – Адольф гэдэг нэр Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Германы хамгийн түгээмэл нэр байлаа. Америкийн нео Нацист Хит Кемпбеллийн хүү Адольф Гитлерт бялууны мухлаг үйлчилгээ үзүүлэхээс татгалзснаар олны анхааралд анх өртөж байлаа. Нацист залуу бусад хүүхдэдээ ч гэсэн Ева Браун, ЖойсЛинн зэрэг нэрийг өгсөн байсан аж. Гэхдээ хууль хяналтынхан энэ явдлыг хянаж үзээд дээрх нэрнүүдийг хүүхдэдээ өгөхийг хатуу хоригложээ. 

10.    Алиса – Алдарт зохиолын гол баатрын нэрийг Саудийн Арабынхан үзэн яддаг бололтой. 

11.    Лейди Ди – Мексикийн Сонорад Их Британийн гүнж агсан Дианнагийн нэрийг хүүхдэдээ өгөхийг хориглодог. Гэхдээ Харри гэдэг нэрийг зөвшөөрдөг юм. 

12.    Металлика – Алдарт Металлика хард рок хамтлагийн нэрийг Швед улсад төрсний гэрчилгээн дээр бүртгэхийг хатуу хориглоно. 

13.    Сиркумсишн – Энэ их хачирхалтай нэр ч гэлээ Мексикийн Сонорад байдаг гэнэ. Утга нь Тойргоор зүсэлт хийх гэсэн утгатай. Хүний нэр байхад ямар ч авцалдаагүй, утгагүй, гажууд учир бас л хоригложээ. Энэ зүсэлтийг гол төлөв хөв хөндөхөд хийдэг аж. 


14.    Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116 – Энэ бараг л дэлхийн хамгийн хачирхалтай гаж нэр. Швед улсад ийм нэр хүүхдэдээ өгөхийг завджээ. 

15.    Жэймс Бонд – Өнөөх Мексикийн Сонора хачирхалтай нэрсээр дүүрэн газар юм байна. Ийм нэртэй хэд хэдэн хүүхэд байдаг бөгөөд алдартай кино, зохиолын баатрын нэрийг хориглохоос өөр аргагүй болсон гэнэ. 

16.    СексФруйт – Тачаангуй жимс гэсэн утгатай хачирхалтай энэ нэрийг Шинэ-Зеландын нэгэн хос хүүхдэдээ өгөх гээд бүтэлгүйтжээ.

17.    Терминатор – Жэймс Камеруны алдарт киноны гол дүрийн баатар хэрцгий алуурчин Терминаторын нэртэй хүнтэй Мексикийн Сонорад л очиж байж уулзах боломж гарч магадгүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13443
0 эможи
keyboard_arrow_up