ШИНЭ ЖИЛ: Дэлхийн хамгийн, хамгийн гацуурууд

2014 оны 12 сарын 29

Дэлхийн хамгийн том гацуур  мод Итали улсын Губбио дахь Умбри бүст байрладаг. Инджино ууланд сүндэрлэж харагдах энэхүү гайхалтай бүтээлийг  яг гацуур гэж хэлэхэд хэцүү ч, холоос харахад яг л гацуур шиг  харагддаг байна. Энэхүү  гацуур мод  650 метрийн өндөртэй, 350 метрийн өргөнтэй юм байна. Дунд буюу төв хэсгийг 260 гэрэл, харин дээд хэсгийг 200 гаруй гэрлээр чимэглэжээ. Гацуур модыг Инджино ууланд анх 1981 онд байгуулж байсан ч, 1991  онд л “Гиннессийн амжилтын ном”-д бичигджээ.  



Хамгийн өвөрмөц  гацуур мод


Инджино уулан дахь гацуурын дараа хамгийн өвөрмөц гэгддэг  дараагийн том гацуур мод  “Гиннессийн амжилтын ном”-д  2009 онд бичигдсэн байна.  Гацуур мод  Мексикийн Пасьо-де-ла-Реформа бүст байрладаг аж. Диаметр нь 35 метр, 110,35 метрийн өндөртэй, харин өргөн нь 40 давхрын өндөртэй байшинтай эн тэнцэхүйц юм байна. Энэхүү гацуур модыг байгуулахын тулд нийт 200 хүн хоёр сарын турш ажиллажээ. Мөн гацуур модыг байгуулахад 330 тонн металл зарцуулсан байна.  Харин цахилгаан утас болон гэрлэн чимэглэлийн урт нь 80 мянган метр хүрдэг аж.



Дэлхийн хамгийн том хөвдөг гацуур мод 


Дэлхийн хамгийн том хөвдөг гацуур модыг танилцуулья. Энэхүү гацуур мод нь Рио-де-Жанейро хотын Лагоа-Родриго-де-Фрейтас  нууранд  байдаг хөвдөг гацуур. Усны мандал дээр сүндэрлэх 85 метр өндөр шинэ жилийн гацуур модыг олон сая чийдэнгээр чимжээ. Уг гацуур мод нь нийт 542 тонн жинтэй. Гэрлэн чимэглэл нь 3,3 сая чийдэнтэй бөгөөд компьютерийн тусгай программаар удирддаг аж. Гацуур модны гэрлэн чимэглэлийг дунд зэргийн хэмжээтэй дүүргийн төвийг гэрэлтүүлэх хүчин чадалтай дизель хөдөлгүүрээр асаадаг гэнэ.  Энэхүү гацуур модны чимэглэлийг асаах ёслолын ажиллагааг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган жуулчин Бразил улсыг зорьдог байна. 

 

 

- See more at: http://world.time.mn/content/39736.shtml#sthash.udPbuNiD.dpuf

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13442
0 эможи
keyboard_arrow_up