Хулсны баавгай хоёр бяцхан панда төрүүлжээ

2014 оны 12 сарын 04

Өчигдөр Японы NHK телевиз амьтны хүрээлэнгийн хулсны баавгай бяцхан панда түрүүлсэн талаар мэдээлжээ. Хятадын Чэндү хотын хулсны баавгай үржүүлэх баазтай хамтран ажилладаг тус улсын “Ширахама” амьтны хүрээлэнгийн нэг хулсны баавгай энэ сарын 2-ны орой хоёр бяцхан панда төрүүлжээ. Энэхүү баавгай нь одоогоос 14 жилийн тэртээ буюу 2000 оны есдүгээр сард тус амьтны хүрээлэнд төрж байсан аж. Эдүгээ 14 настай, дөрөв дэх удаагаа төрж, нийт 7 пандагийн ээж болсон байна. Японы эл баазыг Хятадын Чэндү хотын хулсны баавгай үржүүлэх баазын Япон дахь салбар гэдэг аж. Тэнд тэжээж, үржүүлж буй бүх панда Хятадын харъяанд байдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13262
0 эможи
keyboard_arrow_up