Өнөөдөр "Талархлын баяр"-ын өдөр

2014 оны 11 сарын 28
Өнөөдөр АНУ, Канад болон Европын орнуудад "Талархлын баярын өдөр"-ийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Америкт 11 сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн дөрөв дэх өдөр,  харин Канадад 10 сарын хоёр дахь долоо хоногийн нэг дэх өдөр буюу даваа гарагт тэмдэглэдэг байна. Анх Англиас дүрвэсэн цагаач хүмүүсийн бараг тэн хагас нь хүйтэн, өлсгөлөн болон өвчнөөс болж үрэгдсэн юм.
Америкийн Нэгдсэн Улсад 11-р сарын дөрөв дэх Пүрэв гаригт Талархалын баярыг тэмдэглэж гэр бүлийн гишүүд цуглаж цайллага хийдэг.  Энэхүү өдөр манай цагаан сартай төстэй баяр гэж хэлж болох юм. Учир нь бид хониныхоо ууцаа ширээн дээрээ тавидаг бол Америкчуудын ихэнх айл цацагт хяруул шаран ширээгээн гоёж, цангис жимсний (cranberry) сүмстэй идэж, хулууны бялуугаар даруулдаг байна. Энэхүү цайллагынхаа өдрийг Thanksgiving буюу "Талархалын Баяр" гэж нэрлэдэг билээ.
20 дугаар зуунд Америкчуудын хувьд "Талархалын Баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн бөгөөд баярын дараах өдрөөс Хар Баасан гариг гэгдэх хямдралын өдрөөс эхлэн зул сарын баяр хүртэл сар гаруй хугацаанд хямдрал үргэлжлэн хүмүүсийн гадуур гарч шинэхэн бараа болон бэлэг сэлтээ авах ачаалалтай сар болж хувирчээ.  Бизнесуудын хувьд ашиг орлоготой, эдийн засгийн хувьд нэмэртэй байсан ба 1939 онд АНУ-ын Ерөнхийлөгч  Фраклин Русевэлт Баярын Дэлгүүр хэсэлтийн хугацааг урт болгон өөрчлөлт хийж "Талархалын Баяр"-ын өдрийг өөрчлөж байжээ. Үүнээс хойш зарим мужууд Франксгивинг гэж нэрлэдэг болж зарим нь ч хуучнаараа тэмдэглэсээр байж. 1941 онд Конгрес албан ёсны өдрийг 11-р сарын дөрөв дэх Пүрэв гариг гэж тогтоожээ.
Жилийн ирсэн бүхий л сайн сайхандаа талархсан энэ баяр нь Канад ба АНУ-ын үндэсний баяр юм. Баярын утга учир нь Хойд америкчуудад адилхан ч харин түүнийг Канадад аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт, АНУ-д арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт тэмдэглэдэг.

Өнөө үед Талархлын баярыг угтан Хар Баасан гариг гэгдэх хямдралын өдрөөс эхлэн зул сарын баяр хүртэл сар гаруй хугацаанд хямдралыг зохион байгуулахаас гадна муж, хотууд баярын парад хийдэг болсон байна. Мөн гэр бүл, найз нөхөд, хөршүүдээрээ цуглан баярын ширээ засч тэмдэглэдэг аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12925
1 эможи
keyboard_arrow_up