Дэлхий дээрх хамгийн “халуун - 10” газар
2014 оны 11 сарын 28
“World Meteorological Organization” болон “Discovery Channel” сувгаас дэлхийн хамгийн халуун газрыг албан ёсоор АНУ-ын Үхлийн хөндий хэмээн онцолсон байдаг.
Эндэхийн температур 56.7ºС хэм байдаг ч энэнээс ч илүү халдаг ертөнцийн аагим халуун газрууд олон бий. Эдгээрээс онцлон манай гарагийн хамгийн халуун дараах 10 газрын тухай мэдээллийг толилуулъя.
Тират Цви нь Израилийн Бейт Шеан хотоос 10 км газарт байдаг шашины төрийг хослуулсан жижигхэн хот юм. Йордан голын эрэг орчимд байдаг энэ газар далайн түвшнээс доош 220 метрт оршдог. Хүн ам нь газар тариалан, хөдөө аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг энэ газрыг Польш, Румын, Германд амьдарч байсан Еврей нар үүсгэн байгуулжээ. Эндэхийн цаг агаар маш хуурай халуун бөгөөд 1942 онд хамгийн халуун буюу цельсийн 54ºС хэм хүртэл халж байжээ. Иргэд энэ их халуунаас бага ч гэсэн ангижрахын тулд ундаргын усаар биеэ шавших, усан сан байгуулах ба айл бүрийн гадна лавир байршуулсан байх ажээ.
Малигийн хамгийн халуун газарт Тимбукту ба Араван хотуудыг нэрлэдэг. Эдгээр газарт цельсийн 54.5ºC хэм хүртэл халдаг бөгөөд дөрөв, тав, зургаадугаар сарын дундаж нь 40ºC хэм байдаг байна. Элсэн манханаар хучигдсан Тимбукту хотын хүн ам будааны тариалан эрхэлж амьдралаа залгуулдаг ч ийм халуун цаг агаарт гандаж хатсан газар нутаг нь үржил шим багатай ажээ.
Харин 300 гаруй хүн амтай Араван тосгоны хувьд олон улсын тусламжийн байгууллагуудын хэд хэдэн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулдаг учир тусламжаар ирсэн хоол хүнсээр амиа зогоох нь бий.
Харин 300 гаруй хүн амтай Араван тосгоны хувьд олон улсын тусламжийн байгууллагуудын хэд хэдэн төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулдаг учир тусламжаар ирсэн хоол хүнсээр амиа зогоох нь бий.
Кебили хот нь Тунисийн хамгийн эртний баянбүрд бөгөөд эндэхийн газар нутагт 200.000 жилийн тэртээ хүн төрөлхтөн амьдарч эхэлжээ. Нэгэн цагт ОХУ-ын захиргаанд байсан Кебилигийн хүн ам “Phoenix Dactylifera” төрлийн далдуу модны тариалангаар амьдралаа залгуулдаг. Энэ нь үнэмлэхүй чанартай байдаг учир улсынхаа эдийн засагт онцгой нөлөөтэй бөгөөд цөөнгүй орны зах зээлд нийлүүлдэг ажээ.
Алжир ба Тунисийн хилийн заагт орших Ливийн Гадамес хот нь 10.000 гаруй хүн амтай цөлийн баянбүрд юм. 1970-аад оноос хотыг тэлж шинэ шинэ байшин барилгуудыг олноор нь бүтээн байгуулж эхэлсэн ч иргэд зуны цагт орхигдсон хуучин байшиндаа очиж амьдрах нь түгээмэл ажээ. Хуучин байшиндаа амьдрах нь иргэдийг хэт халуунаас хамгаалах шилдэг арга болдог гэнэ.
Дэлхий дээрх хамгийн урт үргэлжилсэн элсэн цөлөөр нэрлэгддэг Руб Эль Хали нь Арабын хойгийн гуравны нэг орчим газар нутгийг эзэлдэг. Энэ нь Саудын Араб, Оман, Арабын Нэгдсэн Эмират бол Йемен улсуудыг дайран өнгөрдөг асар уудам элсэн цөл бөгөөд эндэхийн дундаж хэм нь 40ºC, заримдаа 50ºC хэмээс илүү гарна. Ийм халуун, хуурай цөл газрын жилийн дундаж тунадас нь 30 мм ч хүрэхгүй ажээ.
Үхлийн хөндий нь Калифорни мужийн Мохавийн цөлд орших Умар Америкийн хамгийн хуурай, хамгийн халуун, хамгийн нам дор газар юм. Ус цаг уур, орчны хүрээлэнгийн “The Furnace Creek” төвийнхний хийсэн хэмжилтээр 1913 онд эндэхийн цаг агаар 56.7ºC хэм хүрч халсан байна. Энэ газар “Batman Begins” (2005), “Harry Potter and the Half Blood Prince” (2009), “Harry Potter and the Deathly Hallows” (2010 - 2011) цувралын жүжигчин Дейв Лежено (1963 - 2014) хэт халууныг тэсэлгүй нас барсан харамсалтай явдал тохиолдсон билээ.
1922 оны есдүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдсэн мэдээллээр Ливийн Эль Азизия хотын орчны температур цельсийн 57.8ºС хэмд хүрч халсан байна. Энэ нь Ливийн олон улсын худалдаа арилжааны төв хот гэгддэг бөгөөд 280.000 гаруй хүн амтай ажээ.
Тянь Шань уулсын нурууны нэг хэсэг болох Гаочан уул нь элсэн чулуун хормой, асгад жалгаар хүрээлэгдэн орших Хятадын сүрлэг уулсын нэг юм. “The Flaming Mountain” ч гэж нэрийддэг энэ уулс нь маш халуун цаг агаартай учир ийнхүү нэрийдсэн байдаг. Жуулчдын сонирхон очдог энэ газар жилийн аль ч үед 50ºC гаруй халуун байдаг бөгөөд 2008 оны хэмжилтээр 66.7ºС хүртэл халсан байна. Энэхүү хэмжилтийг огторгуйн уудмаас НАСА-гийн тусламжтайгаар хийж байсан нь тухайн жилийнхээ хамгийн өндөр температурт тооцогдож байжээ.
Австрали тивийн газар нутаг нь дэлхийн хамгийн хуурай газруудын нэгээр нэрлэгддэг ба энэ ч утгаараа гадаргын температур өндөр байдаг. Квинсленд нь Австралийн хамгийн том, хамгийн их хүн амтай мужийн нэг ба эндэхийн тунамал асгад бүхий нутаг дэвсгэрт 69.2ºC хэм хүртэл халж байсан гэнэ.
Дэлхий дээрх хамгийн том цөл газрын жагсаалтын №25 дугаарт бичигддэг Лутын цөл нь Ираны нутаг дэвсгэрт байдаг давсан цөл билээ. Эндэхийн гадарга нь 70.7ºC хэм хүртэл халдаг ба дэлхий дээрх хамгийн халуун газрын нэг юм. Долоон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны явцад 2004, 2005, 2006, 2007 ба 2009 онуудад эндэхийн гадаргын хэм хамгийн өндөр байжээ.
Деште Лутаас гадна Ираны Ахваз, Акхажари зэрэг хот нь хамгийн халуун газруудын нэг ба эндэхийн температур тогтмол 53.3ºC хэм байдаг гэнэ.
Деште Лутаас гадна Ираны Ахваз, Акхажари зэрэг хот нь хамгийн халуун газруудын нэг ба эндэхийн температур тогтмол 53.3ºC хэм байдаг гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
12878
1 эможи