Дэлхийн хамгийн алдартай, хамгийн “том - 10” казино

2014 оны 11 сарын 26

Дэлхийн хамгийн анхны казино 1638 оны тэртээ мөрийтэй тоглоомын газар нэртэйгээр Италийн Венец хотноо нээгдэж байжээ.

Өнөөдөр АНУлсад л гэхэд 900 гаруй казино үйл ажиллагаагаа явуулдаг бол Макао 33, Франц 189, Герман 76, Их Британи 141, Өмнөд Солонгост 17 казино байдаг гэнэ. Эдгээрээс дэлхийн “Шилдэг - 10” казиноны тав нь БНХАУ-ын тусгай захиргааны бүс нутаг Макаод байдаг байна.

Ингээд “The Bloomberg Businessweek” сэтгүүлээс гаргасан дэлхий дээрх хамгийн томд тооцогддог “Шилдэг - 10” казиноны тухай мэдээллийг сонирхуулъя. Жич: Талбайн хэмжээ гэдэг нь казиноны мөрийтэй тоглоом тоглох орчныг бүрдүүлсэн хэсгийг хэлж байгаа юм. 

  • Талбайн хэмжээ: 14.957 м2 
  • Автомат тоглоомын машин: 4100
  • Покерын ширээ: 285
  • Ресторан / Цэнгээний газар: 17
  • Зочид буудлын өрөө: 2002
  • Цахим хаяг: www.theborgata.com 
Боргата нь Итали хэлээр жижигхэн тосгон гэсэн утгыг илэрхийлдэг ч бодит байдал дээр санаснаас ч том зугаа цэнгэлийн өргөө юм. 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэхүү казино нь Нью Жерси мужийн хамгийн том, Атлантик Ситигийн хамгийн их ашиг олдог казино ажээ. Казиног АНУ-ын Иллинойс, Индиана, Луизиана, Миссисипи муж болон Лас Вегас хотноо казинотой “The Boyd Gaming” компанитай хамтарч байгуулсан юм байна.

  • Талбайн хэмжээ: 15.329 м
  • Автомат тоглоомын машин: 1000
  • Покерын ширээ: 26
  • Ресторан / Цэнгээний газар: 7
  • Зочид буудлын өрөө: 1000
  • Цахим хаяг: www.casinolisboa.pt
 Лиссабон казино нь Португалийн нийслэл Лиссабон хотын очиж үзвэл зохих №1 газруудын нэг бөгөөд Европын томоохон казиногоор нэрлэгддэг. Казино 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба Макаод салбартай юм. Лиссабон казиногийн томоохон хувьцаа эзэмшигч нь Хятадын мөрийтэй тоглоомын хаан гэгддэг Стэнли Хо байдаг бөгөөд казиног 143.5 сая ам.долларын өртгөөр бүтээн байгуулсан юм байна.

  • Талбайн хэмжээ: 15.793 м
  • Автомат тоглоомын машин: 2300
  • Покерын ширээ: 178
  • Ресторан / Цэнгээний газар: 20
  • Зочид буудлын өрөө: 5044
  • Цахим хаяг: www.mgmgrand.com
Холливудын өнгө төрхийг шингээсэн тансаг зэрэглэлийн энэхүү зочид буудал нь 1993 онд нээгджээ. Анх нээгдэж байхдаа дэлхийн хамгийн том зочид буудлаар нэрлэгдэж байсан бол өдгөө өрөөнийхөө тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Казино болон зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг “The MGM Grand Las Vegas”-ийн гол барилга нь 89 м өндөр нийт 30 давхар юм. Энд казиноноос гадна 35.000 м2 талбайг хамран орших таван усан сан, хүрхрээ байх ажээ.

  • Талбайн хэмжээ: 21.274 м2
  • Автомат тоглоомын машин: 750
  • Покерын ширээ: 1000
  • Ресторан / Цэнгээний газар: 7
  • Зочид буудлын өрөө: 289
  • Цахим хаяг: www.sandsmacao.com
БНХАУ ба Хонг Конгоос ирэх жуулчдын өргөнөөр үйлчлүүлдэг энэ казино 2004 онд байгуулагджээ. Казиногийн архитектур шийдлийг “The Steelman Partners, LLP” компанийхан гаргаж барилгын ажлыг нь гүйцэтгэсэн байдаг юм. “The Sand Macao” нь АНУ дахинаа зочид буудал, казино, амралтын газрын бизнес эрхэлдэг “The Las Vegas Sands Corp.”-ийн мэдэлд байдаг ба $240.000.000 ам.доллараар баригджээ. Компаний CEO Шелдон Адельсоны тэмдэглэснээр энэ нь “Америк маягийн Макао” гэгддэг юм.

  • Талбайн хэмжээ: 20.620 м2
  • Автомат тоглоомын машин: 835
  • Покерын ширээ: 410
  • Ресторан / Цэнгээний газар: 12
  • Зочид буудлын өрөө: 600
  • Цахим хаяг: www.mgmmacau.com
”The MGM Resorts International” компаний ажилуулдаг Лас Вегас дахь казиногийн №2 дахь салбар бөгөөд Хятадын мөрийтэй тоглоомын магнат Стэнли Хогийн охин Панси Хотой хамтран байгуулж байжээ. 35 давхар барилга бүхий энэ казино 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ба $1.25 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн байгуулагдсан юм байна.

  • Талбайн хэмжээ: 24.743 м2
  • Автомат тоглоомын машин: 257
  • Покерын ширээ: 12
  • Ресторан / Цэнгээний газар: 2 
  • Зочид буудлын өрөө: 70
  • Цахим хаяг: www.riocasino.co.za
“The Tusk Rio Casino Resort” нэрээрээ олны танил болсон “The Rio Casino Resort” нь дэлхийн өмнөд тал бөмбөрцгийн хамгийн том казино юм. Энэ нь Йоханнесбургээс хэдхэн цаг машинаар яваад хүрэх газарт байрладаг ба 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Харин 2006 оноос нэрээ өөрчилж “The Rio Casino Resort” болжээ.

  • Талбайн хэмжээ: 25.083 м2
  • Автомат тоглоомын машин: 320
  • Покерын ширээ: 150
  • Ресторан / Цэнгээний газар: 3
  • Зочид буудлын өрөө: 423 
  • Цахим хаяг: www.ponte16.com.mo
Загасчдын цуглардаг жижигхэн мухлагаас дэлхий дахины хамгийн алдартай, хамгийн том казино болтлоо өргөжсөн түүх 2008 оноос эхтэй ажээ. “The Macau Success Limited” ба “SJM - Investment Limited” компаний хамтын өмч “The Ponte 16 Resort Macau” казино нь мөрийтэй тоглоом, зочид буудлын үйлчилгээнээс гадна төрөл бүрийн дуудлага худалдаа, урлаг соёлын арга хэмжээнүүдийг чадварлагаар зохион байгуулдаг юм. Энд Өмнөд Африк, Тайвань зэрэг орон орноос ирсэн уран бүтээлчид ая дуугаа өргөдөг бол Майкл Жексоны бээлийг дуудлагаар худалдсан байдаг. Бээлийний үнэ $350.000 ам.доллар хүрсэн нь төсөөлж байснаас 8 дахин өндөр үнээр зарагджээ.

  • Талбайн хэмжээ: 31.587 м2
  • Автомат тоглоомын машин: 7000
  • Покерын ширээ: 400
  • Ресторан / Цэнгээний газар: 29
  • Зочид буудлын өрөө: 2266
  • Цахим хаяг: www.foxwoods.com
АНУ-ын томоохон казинонууд нь зөвхөн Лас Вегас, Атлантик Ситигийнхээр хэмжигдэхгүй. 1986 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа “The Foxwoods Resort Casino” нь АНУ-ын №2 дахь томоохон казино юм. Энд дэлхийн 5000 хүний багтаамжтай дэлхийн хамгийн том бинго заал байдаг. Казиног 1992, 1997 ба 2007 онуудад сэргээн засварласан бөгөөд дөрвөн зочид буудал, зургаан казинотой цогцолбор газрын нийт талбай 440.000 м2-аар хэмжигдэнэ.

  • Талбайн хэмжээ: 39.019 м2
  • Автомат тоглоомын машин: 1514
  • Покерын ширээ: 520
  • Ресторан / Цэнгээний газар: 20
  • Зочид буудлын өрөө: 1400
  • Цахим хаяг: www.cityofdreamsmacau.com
“CoD” нэрээрээ дэлхийд танигдсан энэ казино харьцангуй шинэхэн буюу 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. БНХАУ-даа төдийгүй дэлхийд алдартай “The City of Dreams Casino” казинод 200 гаруй брэнд дэлгүүр, 20 гаруй ресторан зоогийн газар бий. “The Melco Crown Entertainment”-ийн мэдэлд байдаг казино нь компаний томоохонд тооцогдох №2 дахь байгууламж ажээ. Зочид буудал, казиногийн зориулалт бүхий байгууламжийн гурван давхар нь бүхэлдээ казино юм.

  • Талбайн хэмжээ: 50.725 м2
  • Тоглоомын машин: 3400
  • Покерын ширээ: 870
  • Ресторан / Цэнгээний газар: 24
  • Зочид буудлын өрөө: 3000
  • Цахим хаяг: www.venetianmacao.com
Энэ бол “The Las Vegas Sands Corp.”-ийн мэдэлд байдаг Макао дахь хамгийн анхны хамгийн том казино юм. Ази тивийн мөрийтэй тоглоомчдын цуглардаг №1 энэхүү казиногийн барилга нь Азийн №7 дахь том байгууламжаар нэрлэгддэг. Зочид буудал, казиногоос гадна урлаг спортын зориулалт бүхий 15.000 хүний суудалтай спорт заалтай юм. Архитектур шийдлээрээ ч гэсэн дэлхийд гайхагддаг казиногийн салбар Лас Вегас хотод байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12741
0 эможи
keyboard_arrow_up