Хүний санаанд ч оромгүй “ажил эрхэлдэг - 10” алдартан

2014 оны 11 сарын 25

Авьяас билэг, овсгоо самбаагаараа олны дундаас онцгойрч чадсан хүмүүсийг “од” гэдэг. Тэд бол бурханаас заяагдсан өгөгдөхүүнээ хэрхэн зөв ашиглахаа мэддэг төдийгүй маш хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүмүүс билээ.

Тухайлбал та бидний сайн мэдэх алдартнууд зөвхөн нэг салбарт ч бус өөр зүйлсэд ч гэсэн хүчээ сорьж, багагүй амжилт олсон түүх цөөнгүй бий. Тэдний дотроос хүний гайхшрал төрүүлэм сонирхолтой ажил эрхэлдэг 10 алдартныг танилцуулъя.

Ник Офферман: Модон эдлэлийн дэлгүүрийн эзэн

Алиа хошин дүрээрээ телевиз үзэгчидтэйгээ учран золгож инээд баясал бэлэглэдэг алдарт жүжигчин Ник Офферман бас өөр нэгэн нууц авьяастай ажээ. Тэрбээр модон эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг бөгөөд гэрийн тавилга, завь зэргийг чадварлагаар хийдэг уран гарт мужаан юм.

Фрэнки Муниз: Уралдааны машины жолооч

Өсвөр наснаасаа л эхлэн кино урлагт хөл тавьж Холливудын нэр хүндтэй жүжигчдийн эгнээнд элссэн алдартан бол Фрэнки Муниз билээ. Харин түүний амжилттай яваа хоёр дахь карьер нь уралдааны машины жолооч юм. Муниз 2005 онд “Toyota Pro Celebrity Race” уралдаанд тэргүүн байр эзэлсэн төдийгүй “Pacific Coast Motorsports” багийн хүндэт гишүүн ажээ.

Гвинет Пэлтроу: Блогчин
Эрүүл аж төрөх ёсны талаар зөвлөгөө өгөх зорилгоор ажиллуулдаг Пэтроугийн блогийг “Goop” гэдэг. Түүний блог нэлээд алдартай бөгөөд бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан зөвлөгөө, гоо сайхан, эрүүл мэндийн мэдээ мэдээллийг тогтмол нийтэлдэг байна.

Моби: Ногоон хоолтнуудад зориулсан кафены эзэн

Америкийн алдарт дуучин, продюсер, ди-жей Моби бас зурагчны мэргэжлийг ч эзэмшсэн нэгэн юм. Тэгвэл энэ бүхнээс гадна тэрбээр ногоон хоолтнуудад зориулсан кафе ажиллуулдаг гэдгийг та сонссон уу? Манхеттэн мужид байдаг “Teany” хэмээх уг кафед үдийн зоог барихад $14 ам.долларын үнэтэй гэнэ.

Брюс Уиллис: Дуучин

Брюс Уиллис нь жүжигчин, дуучин боловч дуу хөгжмийнх нь карьер тийм ч амжилттай байгаагүй аж. Тэрбээр дууны уран бүтээлээрээ хоёр ч цомог гаргасан түүхтэй. Брюс “The Return of Bruno” хэмээх анхны цомгоо Бруно Радолин гэсэн нэрийн доор гаргаж байжээ.

Эйкон: Алмаазны уурхайн эзэн

Реппер Эйкон Өмнөд Африк улсад хувийн алмаазны уурхай эзэмшдэг. Энэ мэдээллийг тэрбээр үгүйсгэдэг байсан ч зарим эх сурвалжаар бодит байдлыг баталгаажуулаад байгаа юм. Ямартай ч алдарт реппер маань нутгийнхаа ард иргэдэд багагүй хэмжээний хандив тусламж өргөдөг гэнэ.

Мадонна: Хүүхдийн номын зохиолч

Дуучин Мадонна хүүхдэд зориулсан зургаан ном бичжээ. Түүний бичсэн анхны ном болох “The English Roses” ном нь хамгийн их борлуулалттай хүүхдийн номоор шалгарч “New York Times” сэтгүүлийн бестселлерийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Майкл Жордан: Бейсболчин

Домогт сагсчин Майкл Жорданыг зодог тайлсныхаа дараахан бейсболын тэмцээнд оролцож буйг нь хүмүүс хараад нүдэндээ ч итгэж чадахгүй гайхаж хоцорсон гэдэг. Тэр цагаас хойш Майкл бейсболыг тун богино хугацаанд гарамгай тоглож сурсан хэдий ч сагсан бөмбөгийн ур чадвартай нь хэрхэн зүйрлэж болох билээ.

Кэл Пенн: Цагаан ордны ажилтан
АНУ-ын жүжигчин Кэл Пенн 2009 онд Цагаан ордны олон нийттэй харилцах хэлтсийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. Харин сүүлийн үед уран бүтээлийн ажил ихтэй байгаа учраас төрийн ажлаасаа түр чөлөө аваад байгаа аж.

Лана Дель Рей: Хүүхэд асрагч

Лана алдартай дуучин болсон хойноо ч өмнө нь хийдэг байсан хүүхэд асрагчийн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа ажээ. Тэрбээр “MTV”-д өгсөн ярилцлагадаа “Би гэр орны ажлаа яг л өмнөх шигээ өөрөө бүгдийг нь хийдэг. Түүнийхээ хажуугаар хүүхэд асрагчийн ажлаа ч хийсээр байгаа” гэж ярьсан байна. Түүний асардаг хүүхэд одоо арван настай ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12657
0 эможи
keyboard_arrow_up