Дугуйтай чемоданыг хориглолоо
Жилд хэдэн сая жуулчин хүлээн авдаг Венец хотынхон Чемодан чирэх чимээнд хамгийн дургүй ажээ. Хотын хаа сайгүй, өдөр шөнийн алинд нь ч ялгаагүй тааралдах жуулчид гудамж талбайд чемоданаа чирж явах чимээ нь хотын оршин суугчдыг бүр залхаасан гэнэ. Иймээс Венец хотын захиргаанаас дугуйтай чемоданыг хориглох шийдвэрийг гаргахаар болжээ. Венецийн оршин суугчид хотын захиргаандаа энэ талаар байнга гомдоллодог учир оршин суугчдын тав тухтай байдлаас гадан олон зуун жилийн настай гудамж, зам талбайн барилгын шатыг элээх бас нэгэн шалтгаан нь дугуйтай чемодан гэж үзэж тус шийдвэрийг гаргаж байгаа гэнэ. Хэрэв жуулчид гудамжаар чемоданаа өргөж яваагүй чирж явах аваас 500 хүртэл еврогоор торгуулах ажээ. Энэ шийдвэр батлагдвал ирэх оны тавдугаар сараас эхлэн мөрдөгдөх юм байна.