Дэлхийн №1 Нома ресторанд “ямар ямар” зоог барьж болох вэ?

2014 оны 11 сарын 24
“The Restaurant Magazine” сэтгүүлээс 2014 оны дэлхийн хамгийн шилдэг “Топ - 50” рестораны жагсаалтыг гаргажээ.
Энэхүү жагсаалтыг Копенгагений Нома ресторан тэргүүлсэн бөгөөд Скандинав хэв маягийг шингээсэн амтат зоогуудаараа алдартай энэ зоогийн газар 2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Тэдний тэмдэглэснээр Номагийн дотоод засал чимэглэл хийгээд хоолны төрөл, амт чанар нь маш энгийн бөгөөд төгс байснаас гадна үйлчилгээ сайтай байсан юм.

АМУУ СОЁОЛЖТОЙ ТАЛХ / АРЦ

МӨӨГТЭЙ ШАРСАН ХӨВД

ГАХАЙН ШАРСАН ХУЙХ БА ҮХРИЙН НҮД

ЖИГНЭМЭГ / БЯСЛАГ ЗЭРГИЙГ ГОЁМСОГ САВАНД ХИЙЖ ӨГДӨГ.

ЦООХОР МАЙЛЗ БА ЦЭНХЭР ХЯСАА

САГАМХАЙ ЗАГАСНЫ ЭЛЭГ / ТҮЛЭНХИЙ СҮҮ

ХӨХ ТАРИА / ТАХИАНЫ ХАЛЬС / БУУРЦАГ

ТАХИАНЫ ЭЛЭГ / ТӨМС

ТАХИАНЫ МАХ, ӨНДГӨӨР ХИЙСЭН ЗООГ НЬ НОМА РЕСТОРАНЫ ОНЦГОЙ ЗООГНЫ НЭГ ЮМ. БӨДНӨ ШУВУУНЫ ӨНДГИЙГ ИЙМ МАЯГААР ТУС РЕСТОРАНД ЗООГЛОЖ БОЛОХ АЖ.

УЛААН ЛУУВАНГ ХӨРСНӨӨС НЬ ӨӨРӨӨ ГАРГАЖ ӨТГӨН СОУСЫН ХАМТ ЗООГЛОНО.

УРГАМЛААР ХАЧИР ХИЙЖ АМТАЛСАН САГАМХАЙ ЗАГАСНЫ ТҮРС

ДАВСАЛСАН ЗАГАСААР ХАЧИР ХИЙСЭН СКАНДИНОВ МАЯГИЙН БООРЦОГ НОМА РЕСТОРАНЫ ОНЦГОЙ ЗООГУУДЫН НЭГ БИЛЭЭ.

НОМА РЕСТОРАНД ТАЛХЫГ ИЙМ ХЭЛБЭРЭЭР БООЖ ОЛГОДОГ.

ҮҮРГЭНЭ ЖИМС БОЛОН ЦАГААН ҮХРИЙН НҮД, НАРСНЫ АМТ ОРУУЛСАН ЭНЭ ЗООГИЙГ ИДЭХЭД АМАНД ШУУД Л УУСАН ТОРГОМСОГ ЗӨӨЛӨН АМТЫГ ӨГДӨГ БАЙНА.

НОГООН ГОНЬД, ЦӨЦГИЙ, ӨРГӨСТ ХЭМХЭЭР АМТАЛСАН ДАЛАЙН ЗАРААНЫ МАХ

ХАЛУУН ЧУЛУУТАЙ ОЛГОГДДОГ ЭНЭ ЗООГОНД ХЯСАА, ДАЛАЙН ЗАМАГ, ТОШЛОЙ БОЛОН ЦӨЦГИЙТЭЙ СҮҮ ОРСОН БАЙНА.

ЖИЖИГ ЗАГАСНЫ ТҮРС, САМАР, ХӨХ ТАРИАГААР АМТАЛСАН ТУУЛАЙН БӨӨР

НОГООН ГОНЬД, ВЕРБЕНА ЦЭЦГИЙН ДЭЛБЭЭ БОЛОН БАЙЦААГААР АМТАЛСАН САГАМХАЙ ЗАГАС

МАЛТУУ МӨӨГ / ЦООХОР МАЙЛЗ

ЯНШУЙ, ЦӨЦГИЙГӨӨР АМТАЛСАН ЯСНЫ ЧӨМӨГ, ДАРШИЛСАН ХҮНСНИЙ НОГОО

ХҮРЭН МАНЖИН, ЭВЭРЛЭГ БУТ БА АМУУ СОЁОЛЖООР АМТАЛСАН ЗЭРЛЭГ НУГАСНЫ МАХ

АМТАТ ЗУУШИНД ДАНИЙН АЛДАРТ “THE GAMMEL DANSK” БРЭНДИЙН ЛИКЁРЫГ ӨРГӨСТ ХЭМХ, ЦАГААН ШОКОЛАД, ЦООХОР МАЙЛЗААР ХАЧИРЛАЖ ОЛГОНО.

ЛУУВАНТАЙ ЧАЦАРГАНА - ЛУУВАНГ ХӨӨСӨН ХЭЛБЭРТ ОРУУЛЖ ГОНЬД, НАРАНД ХАТААСАН УЛААН ЛООЛИОР АМТАЛСАН ХӨНГӨН ЗУУШ

ЯСНЫ ЧӨМГӨНД ХИЙСЭН ЗӨӨЛӨН ИРИС

ЗУУШ ОЛГОДОГ ГОЁМСОГ САВ СУУЛГА

ХЯСААГ ХӨРГӨХ ЗОРИЛГООР ЧУЛУУН ТАВАГ АШИГЛАДАГ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12569
0 эможи
keyboard_arrow_up