Трансжендер миссээр Изабелла Сантиаго тодорлоо

2014 оны 11 сарын 21

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen 2014" тэмцээн арав дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд 50 орчим орны 2000 гаруй трансжендер мисс оролцжээ. Нийт оролцогчдоос 30 трансжендер шилдэгт үлдэн эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон тухай өмнө нь бид мэдээлж байсан. Үүний нэгээр манай улсаас оролцсон Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж, VIII байрт шалгарсан юм.

Харин "Miss international Queen 2014" трансжендер миссийн тэргүүн миссийн титмийг Венесуэлийн мисс Изабелла Сантиаго хүртсэн байна. Тэрбээр энэ жил 22 настай юм байна. Ингээд трансжендер миссийн тэргүүн миссийн титмийг хүртсэн Изабелла Сантиагогийн зургийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12456
0 эможи
keyboard_arrow_up