Ким Кардашьян ой 4 сартай охиноо хоолны дэглэмд оруулжээ
2014 оны 11 сарын 19
Теле од Ким Кардашьян, рэпер Канье Уэст нар гадаад үзэмжиндээ маш их анхаардаг гэр бүл. Тэд стиль хөөж, хувцас, гоёлоо байнга шинэчилдэг билээ. Энэ чанараа ч охин Норт Уэстээ суулгаад эхэлчихсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ од ээж хэтэрнэ гэхэд арай л хэтэрчээ. Тэрбээр охиныхоо хувцас хунарт анхаарлаа хандуулаад зогсохгүй сүүлийн үед өдөр тутмын хоол хүнсийг нь тогтмол хянадаг болжээ. Ким Кардашьяны хувьд ой өнгөрсөн охин хүүхэд биеийн галбиртаа анхаарах хэрэгтэй гэж үзэж, калори ихтэй бүтээгдэхүүнүүдийг хоолных нь цэснээс хассан байна. Норт Уэстэд хориотой хоолны жагсаалтад дэлхийн хүүхдүүдийн дуртай хоол хүнснүүд ихээр багтсан аж. Үүний нэгдүгээрт сахар оржээ. Хөөрхий Норт охин амттан, чихэр амсах эрхгүй болсон гэсэн үг. Хоёрдугаарт хагас боловсруулсан болон бэлэн хүнсийг хориглосон байна. Тэгэхээр алдарт хосын бяцхан охин пицца, шарсан төмс идэж болохгүй. Канье Уэст эхнэрийнхээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Кимийг хэтрүүлж байна гэж үзжээ. Тэрбээр охиноо илүүдэл жинтэй тэмцэхэд дэндүү эрт байна гэж хэлсэн байна. Харин теле од бүсгүй өөрийнхөөрөө зүтгэж, ахлах тогооч, хоол судлаачтайгаа хамтран Нортод шинэ цэс зохиож эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12315
0 эможи