Ухаалаг утсыг 30 секундэд цэнэглэнэ
Тел-Авивын их сургуулийн Нано технологийн сургуулийн эрдэмтдийн үүсгэн байгуулсан “StoreDot” компани “Samsung” компанийн “Galaxy-S4” утсанд зориулж уг цэнэглэгчийг бүтээсэн байна. “StoreDot” компани нь байгалийн гаралтай органик химийн нэгдэл болох “Пептид” хэмээх бодисыг ашиглан амьд хагас дамжуулагчийн технологи зохион бүтээсэн ба уг технологийн тусламжтай утасны зайг маш хурдан хугацаанд цэнэглэх төхөөрөмж бүтээжээ. Одоогийн байдлаар шинэ бүтээгдэхүүний хэмжээ зөөврийн компьютерын цэнэглэгчтэй ижил байгаа ба цаашид хэмжээг нь жижгэрүүлэх юм. Уг цэнэглэгчийг 2016 оноос хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа ба үнийн хувьд энгийн утасны цэнэглэгчийн үнээс хоёр дахин өндөр буюу 30 доллар орчим байх бололтой.