ЭНЭ ӨДӨР: Дэлхийн 00-ын өдөр

2014 оны 11 сарын 19

2001 оны арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн 00-ийн холбоо нь анх байгуулагдсан бөгөөд үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэгдэж иржээ. Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас  1,1 тэрбум  нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна. Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн  өндөр байдаг.
Өндөр хөгжилтэй ихэнх улсууд энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна.
Өнгөрсөн жил дэлхийн 00-ийн өдрийг “Хүүхдэд ээлтэй 00” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Ил задгай бие засах нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна хувь хүний аюулгүй байдал болон эрхэм чанарыг алдагдуулдаг билээ. Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байгаа ба үүний улмаас охид бүсгүйчүүдийн хувийн нууц алдагдажичгүүртэй байдалд орох улмаар хүчирхийлэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.Тиймээс энэ жилийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12267
0 эможи
keyboard_arrow_up