Лонхон доторх “сонирхолтой” захидлууд
2014 оны 11 сарын 14
Энэ бол хүмүүсийн сэтгэлийг багагүй хөдөлгөсөн лонхон доторх “сонирхолтой” захидлууд юм. Үүний зарим нь дэлхийн дээд амжилт тогтоосон байх бол зарим нь амьдралын утга учир хийгээд аз жаргал, ариун нандин хайрынх байх ажээ. Хэдэн зууны тэртээгээс хүн төрөлхтний харилцаа холбооны сонирхолтой шийдэл байсаар ирсэн лонхон доторх захидлыг анх МЭӨ 310 онд эртний Грект бичиж байжээ.
Лонхон дахь “хайр”
Ганцаардалд автан шаналсан Швед усан цэрэг Аке Викинг амьдралынхаа “жинхэнэ” хайрын эрэлд гарахаар шийдэж ийм нэг санаа олсон нь лонхонд захидал бичин хийж хэн нэгнээс хариу хүлээх явдал байжээ. Тэрээр “Алс хол хаан нэгтээ байгаа үзэсгэлэн төгөлдөр бүсгүй танд” гэсэн энгийн хэдэн үгсийг татлан бичиж эл захидал нь амьдралын ханиа олоход тусална хэмээн итгэсэн байна.
Энэ явдлаас хоёр жилийн дараа буюу 1958 онд Сицилийн нэгэн эмэгтэйгээс түүнд захидал ирсэн ба бүсгүй “Би таны бодож байгаа шиг хөөрхөн биш ч гэсэн ийм хол замыг туулж над дээр ирсэн захидлын чинь хариуг илгээх нь зүйтэй болов уу” хэмээн хариу бичжээ. Түүнийг Паолина гэдэг бөгөөд энэ цагаас хойш тэд хоёр биендээ лонхтой захидал илгээх болсоор гурван жилийг үджээ. Эцэст нь Ак Сицилийг зорьж алс холын сэтгэлт бүсгүйтэйгээ гэрлэсэн гэдэг. Санамсаргүй болоод өнгөрөх тохиолдлын зүйл гэж үгүй амьдралд алс чанадыг үл харгалзан амраг хосууд ийнхүү учирчээ.
Лонхон дахь хамгийн “том” захидал
2013 оны 3 сарын 13-ны өдөр дэлхийд томоохонд тооцогдох лонхон дахь захидлыг Испаний Тенерифе эргээс далайд хөвүүлжээ. 2.5 тн жинтэй, 9.1 м х 2.4 м том хэмжээтэй энэхүү захидлыг Норвегийн “Solo” компаниас бүтээсэн бөгөөд үүнийг олсон хүнд тус компаний зүгээс “Grand Prize” шагналыг олгохоор болсон гэнэ. Завь шиг том энэхүү ундааны лонхтой хамгийн том захидал дотор хаана хөвж байгааг нь илрүүлэх “GPS” төхөөрөмжийг тоноглож өгсөн ба сурталчилгааны зорилгоор хөвүүлсэн лонхыг хаа хүртэл хөвөх тухай уралдааныг ч зарлаад амжжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ зун Карибын тэнгис орчимд л лонх алга болох тухай таамаг гарсан байна.
Зөв газар, зөв цагт, зөв хүндээ очсон “захидал”
Энэхүү захидлыг 1914 оны 9 сарын 9-нд Томас Хьюз бичсэн бөгөөд тэрээр маш эртний энэхүү лонхон дахь захидалдаа хоёр зурвасыг бичжээ. Эхнийх нь түүний бичсэн эл захидлыг олсон эрхэм та миний бичсэн хоёр дахь захидлыг гэргий Элизабетэд минь хүргэж өгч тусална уу гэсэн байжээ. Захидлыг загасчин Стив Гоуэн 1999 онд олсон ба Томасын бичсэн захидал Дэлхийн I дайны эхэн үед байлдааны талбар руу явах замдаа бичигдсэн байх магадлал өндөр байлаа.
Тэрээр захидлыг гэргийд нь хүргэж өгөхөөр багагүй эрэл сурал болсон ч Элизабет хатагтай нас бараад нилээд удсаныг олж мэдсэн ч охин Эмили нь амьд байгааг дуулсан нь сайхан явдал болжээ. Түүнд ээж нь дайнд мордсон аавынх нь тухай ихийг ярьж өгдөг байсан бөгөөд Стив Эмилид эцгийнх нь захидлыг авчирч өгсөндөө үнэхээр баяртай байлаа. Эмилигийн хувьд энэ нь итгэл найдвар, сэтгэлийн амгаланг бэлэглэсэн үнэтэй зүйл байсан юм. Тэрээр аавын минь захидал үнэхээр зөв газраа зөв цагтаа зөв хүндээ ингэж очоогүй бол өнөөдөр би ийм аз жаргалтай байхгүй байлаа гэсэн байна.
Тэрээр захидлыг гэргийд нь хүргэж өгөхөөр багагүй эрэл сурал болсон ч Элизабет хатагтай нас бараад нилээд удсаныг олж мэдсэн ч охин Эмили нь амьд байгааг дуулсан нь сайхан явдал болжээ. Түүнд ээж нь дайнд мордсон аавынх нь тухай ихийг ярьж өгдөг байсан бөгөөд Стив Эмилид эцгийнх нь захидлыг авчирч өгсөндөө үнэхээр баяртай байлаа. Эмилигийн хувьд энэ нь итгэл найдвар, сэтгэлийн амгаланг бэлэглэсэн үнэтэй зүйл байсан юм. Тэрээр аавын минь захидал үнэхээр зөв газраа зөв цагтаа зөв хүндээ ингэж очоогүй бол өнөөдөр би ийм аз жаргалтай байхгүй байлаа гэсэн байна.
Би та нартайгаа үргэлж хамт!
1995 оны 4 сарын 16-ны өдөр 10 настай Жош Бейкер хүү “Намайг Жош Бейкер гэдэг. Би 10 настай. Миний бичсэн энэ захидлыг хэн нэгэн олсон бол мэдээллийн хэрэгслээр зарлаж нийтэд түгээгээрэй. Захидал бичсэн 1995.04.16” гэж бичээд лонхонд хийн Висконсиний “’Цагаан нуур” руу шиджээ. Амьдрал үргэлжилсээр хүү ахлах сургуулиа төгсөж Тэнгисийн цэргийн хүчинд алба хаажээ.
Үүргээ амжилттай биелүүлээд гэртээ ирээд удалгүй тэрээр машины ослоор нас барсан нь гэр бүлийнхэнд нь маш хүнд цохилт болсон байна. Гэтэл нэг өдөр Жошийн найзууд өнөөх Цагаан нуурын эргээр явж байгаад түүний лонхтой захидлыг олсон нь үнэхээр гэнэтийн сайхан үйл явдал болжээ. Тэд хүүгийнхээ энэхүү захидлыг билэгшээн үзэж бие махбодиороо хорвоог орхин одсон ч сэтгэл зүрхээрээ үргэлж бидэнтэйгээ хамт байгаа юм байна гэж үзэж түүнийг сэтгэлдээ амьд мэтээр жаргал дүүрэн амьдрах болжээ. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн амьдралын хатуу бэрхийг сөрөн давшиж, таныг орхин одсон хэн нэгнийг үргэлж сэтгэлдээ “амьд” мэтээр төсөөлөн сайн сайхнаар амьдрахыг хүсье гэсэн нь олны сэтгэлийг эрхгүй хөдөлгөсөн байна.
Үүргээ амжилттай биелүүлээд гэртээ ирээд удалгүй тэрээр машины ослоор нас барсан нь гэр бүлийнхэнд нь маш хүнд цохилт болсон байна. Гэтэл нэг өдөр Жошийн найзууд өнөөх Цагаан нуурын эргээр явж байгаад түүний лонхтой захидлыг олсон нь үнэхээр гэнэтийн сайхан үйл явдал болжээ. Тэд хүүгийнхээ энэхүү захидлыг билэгшээн үзэж бие махбодиороо хорвоог орхин одсон ч сэтгэл зүрхээрээ үргэлж бидэнтэйгээ хамт байгаа юм байна гэж үзэж түүнийг сэтгэлдээ амьд мэтээр жаргал дүүрэн амьдрах болжээ. Үүнийг уншиж байгаа та ч гэсэн амьдралын хатуу бэрхийг сөрөн давшиж, таныг орхин одсон хэн нэгнийг үргэлж сэтгэлдээ “амьд” мэтээр төсөөлөн сайн сайхнаар амьдрахыг хүсье гэсэн нь олны сэтгэлийг эрхгүй хөдөлгөсөн байна.
Хайрын “нууцлаг” нэгэн захиа
Агуулгын хувьд бус хэрхэн хэдхэн өдрийн дотор Хятадаас Шотланд хүртэл хөвж ирсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан энэхүү захидлыг Никола МакФарлейн охиныхоо хамт олжээ. Захидлыг Хятадын “Гэгээн хайрын өдөр” буюу 2012.08.23-ны өдрийг тохиолдуулан бичсэн байсан бөгөөд “Хөлгүй их тэнгис далай минь, миний бичиж байгаа энэ захидлыг хэн нэгэн олно гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа ч бидэнд таны давалгаалах чимээнийг сонсож хайр сэтгэлээ адислуулах нь л хангалттай юм. Өнөөдөр “Гэгээн хайрын баяр”-ын өдөр тохиож байна. Бидний хайр он удаан жил үргэлжилж, аз жаргалаар дүүрэн сайхан амьдарна гэж итгэн залбирч байна. Захидлыг олбол та бидний хайрыг нийтэд түгээгээрэй. Энэ нь хоёр хүн, хоёр зүрх нэгдэж ганц л амьдралыг бүтээх бидний хайрыг гэрчлэх болно” гэжээ.
Хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь лонхон дахь захидлууд арав хорь магадгүй дал, ерэн жилийн дараагаар хэн нэг хүний гарт очдог байхад сар ч хүрэхгүй хугацаанд яаж 8000 гаруй км зайг ийнхүү туулсан нь одоо ч тайлагдаагүй юм.
Хамгийн эртний “захидал”
97 жил 309 өдөр буюу бараг 98 жил далай тэнгисийг гаталж 2012 онд олдсон энэхүү захидал нь “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэн хамгийн эртний лонхон доторх захидал болжээ. Захидлыг Эндрю Липер олсон бөгөөд түүний загас барихаар тавьсан торонд орсон байсан бөгөөд ахмад Браун бичжээ. Шинжлэх ухааны туршилт судалгааны тухай өгүүлсэн захидалд түүнийг олсон хүнд Их Британий задгай “зургаан” зоос өгнө хэмээн амласан мэндчилгээний картыг шигтгэжээ.
Амьдралд таларх бас түүнийг хайрла!
Ингээд эцэст нь Томасын гэр бүлд ирсэн ийм нэгэн захидлыг задалж байна. Энэхүү захидлыг Томас 11 настайдаа далайн эргээр аавтайгаа явж байхдаа олсон гэдэг. Захидлыг хоёр сар хүрэхгүй богино настай амьдралтай нэгэн бичсэн байсан бөгөөд “амьдрал” гэдэг та бидэнд илгээсэн дэлхий ээжийн хамгийн гайхалтай бүтээл юм гэдгийг онцлохыг хүсчээ. Өнгөрсөн амьдралаа эргээд нэг харахад харамсах зүйл нэгээхэн ч үгүй амьдрахыг хүн бүрт хүссэн байсан тэрээр амьдралд чин сэтгэлээсээ талархаж, үр бүтээлтэй амьдрахыг санал болгожээ.
Цаашилбал: Энэ захидлыг уншиж байгаа та өнөөдөр ахархан амьдралын минь алдаа оноо хийгээд аминчлан захих амьдралын сургамжийг минь уншихаар сонгогдсон хүн юм. Тиймээс энэ мөчөөс эхлэн та амьдралыг илүү үнэ цэнэтэйгээр харж, эргэж харамсалгүй амьдарсан шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Эрхэм та үргэлж үр бүтээлтэй байж, бүхнийг чин сэтгэлээсээ хийхийн зэрэгцээ бусдад тус дэм болж амьдрахыг амьдралын эрхэм зорилгоо болгоорой. Үргэлж өөдрөг байдаг юм шүү. Бас хэзээ ч хэнд ч юунд ч хэрхэвч бууж өгч болохгүй юм шүү. Түнэр харанхуй нөмрөн айсуй ч түүнийг давах илүү хурц тод гэрлийг бүтээгээрэй. Бусад хүмүүс гал мэт дүрэлзэн асаж байхад эсрэгээрээ ус мэт долгиолж байгаарай. Хөг аялгуугаар дүүрэн амьдрал гэдэг симфоний нэгээхэн хэсэг болсон та өглөөний ургах нарыг харах ямар гайхалтайг мэдэх үү? Амьдралыг хайрлаж өөрийгөө олоорой!!! гэжээ.
Томасын аав энэхүү захидлыг уншаад сая нэг сэхээрэх шиг болж энэ цагаас амьдралдаа эрс өөрчлөлтийг хийж эргэж харамсалгүй энгүүн амьдрах итгэлийн галаа бадраасан гэдэг. Танд ч бас энэ бүхнийг хүсье!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
12041
1 эможи