Герман дэлхийн хамгийн алдартай улсаар тодров

2014 оны 11 сарын 14
Энэ оны дэлхийн хамгийн алдартай буюу олны сэтгэлд нийцсэн улсыг шалгаруулахад гайхмаар үр дүн гарсан байна. ХБНГУ энэ онд хамгийн шилдэг улсаар шалгарсан нь олон улсыг гайхшруулжээ. Жил бүр уламжлал болгон явуулдаг Үндэсний брендийн индекс ссудалгааг хөгжингүй болон хөгжиж буй 50 улсын иргэдийн дунд явуулахад АНУ сүүлийн таван жилд анх удаа нэгдүгээр байраас ухарч хоёрдугаарт орсон байна. Судалгааг тухайн улсын экспорт, засаглал, соёл, ард түмэн, аялал жуучлал, цагаачлал, хөрөнгө оруулалт зэрэг нийт 23 асуултаар явуулсан аж. Нийт 20 улсын 20 мянга гаруй иргэний өгсөн хариултаас харахад Герман улс өнгөрсөн зун болсон Хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлсэн спортын амжилт нь ийн өөд нь татжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэгдэх ОХУ харин тун тааруу үзүүлэлттэй оролцож, 25-р байрт жагсчээ. Энх тайван, аюулгүй байдалтай холбоотой асуудлаас болж, хамаг л амжилт, олон нийтийн дундах үзэл нь огцом буурчээ. 

Хамгийн шилдэг 10 улс

1. ХБНГУ

2. АНУ

3. Их Британи

4. Франц

5. Канад

6. Япон

7. Итали

8. Швейцарь

9. Австрали

10. Швед

- See more at: http://world.time.mn/content/51137.shtml#sthash.c8Qe4otD.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12036
0 эможи
keyboard_arrow_up