Малайзын онгоцны эрэлд ахиц гарчээ

2014 оны 4 сарын 08

Энэтхэгийн далайд эрэл хийж байгаа Австралийн усан онгоц Малайзын алга болсон онгоцны хар хайрцгийн дохиолол байж болох давтамжийг то­­дор­­хойлсон тухай ВВС мэдээлэв. Цэргийн “Ocean Shield” хөлөг хоёр цаг гаруй хуга­цаанд нэг удаа дохиолол өгснийг тэмдэглэж авсан талаар эрлийг удирдаж бай­гаа Нисэх хүчний мар­шал Ангус Хьюстон хэлсэн бай­на.

 

Тэрбээр “Энэ нь эрэл эхэлс­нээс хойш гарч байгаа хамгийн их найдвар төрүүлж буй чиглэл” гэ­сэн аж. Гэхдээ онгоцыг одоогоор олоогүй байгаа бөгөөд онгоцны хар хайрцаг гэдгийг батлах илүү их мэдээлэл хэрэгтэйг хэлжээ. Их Британийн ус зүйн “Echo” хөлөг онгоц дохиолол өгч байгаа далайн хэсэг рүү очиж яваа аж.
Үүнээс өмнө Хятадын “Hai Hun” хөлөг өнгөрсөн ням гарагт онгоцны хар хайрц­гийн дохиолол байж болох дав­тамжийг тэм­дэг­лэсэн юм. Хоёр хөлгийн до­хиолол тэм­дэглэсэн да­лайн хэсэг хоорондоо 600 км зайтай гэнэ.

Дохиолол өгсөн хоёр хэсэгт 12 онгоц, 14 хөлөг онгоц ажиллахаар болжээ. Өмнө нь олон тооны онгоц, усан онгоц эрэл хийсэн боловч “Boeing 777-200” онгоцыг хайх ажилд ам­жилт гараагүй. Хиймэл дагуу­луудын зургаас онгоц­ны хэлтэрхий байж болох хэсэгт очиход зураг дээр ха­рагдсан зүйлс нь хог байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1196
0 эможи
keyboard_arrow_up