Алдарт Дэвид Бекхэм өөрийн нэрийн спорт хувцас гаргана
							 2014 оны 4 сарын 08						
						
					
Алдарт Дэвид Бекхэм удахгүй өөрийн нэрийн спорт хувцас үйлдвэрлэхээр шийджээ. Түүнчлэн Дэвид өдөр тутмын хувцасны брэнд ч гаргах аж. Өөрийн брэндтэй болохын тулд Бекхэм одоо хөрөнгө оруулагчидтэй хэлэлцээр хийж эхэлжээ.
 
Дэвид Бекхэм одоо “H&M” брэндтэй хамтран эрчүүдэд зориулсан дотоож гаргаж байгааг та бүхэн мэднэ. Түүнчлэн Дэвид “Adidas”-т зориулан цуглуулга гаргаснаас гадна “Belstaff”, “Breitling for Bentley”, “Emporio Armani” зэрэг олон марктай амжилттай хамтран ажилладаг.
						
						 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								 
								 
								 
								 
								 
							
								 
								 
								 
								1191
								
								
							0 эможи
						
 Өнөөдөр
 Өнөөдөр