Дуучин Ланагийн 3 жил хайрласан залуу хэн бэ?

2014 оны 11 сарын 12

Indie, Pop стайлаар дуулдаг  дуучин Лана Дель Рэй-ийн  гурван жилийн туршид болзож байсан залууг Барри Жэйсма О’Нил гэдэг. 



Тэд салаад удаагүй байгаа ч тэрээр өөр эртэй болж амжжээ.



Түүний сонгосон залуугаар Vogue сэтгүүлийн гэрэл зурагчин Франческо Карроззини тодорчээ.



Энэ сард тэднийг хоёр ч удаа Лос-Анжелес болон Нью-Йоркт болзож байхад  папарацци нар зургийг нь авсан байна.



Тэд бие биедээ таалагдсан нь тодорхой бөгөөд яваандаа тэдний харьцаа гүнзгийрэх аваас юу ч болж магадгүй аж. 



Энэхүү мэдээ нийтэд тармагц Дель Рэйн хайрт залуу асан Барри Жэйсма О’Нил мэл гайхаж, цэл хөхөрчээ.



Гэвч тэрбээр Ланатай урьдын адил цуг байх болно гэдэгтээ итгэл төгс байгаа аж. 



О’Нил “Энэ бол төгсгөл биш. Та нар уншиж байгаа зүйлдээ итгэх хэрэггүй. Энэ бол зүгээр л шөнө ярьдаг аймшигтай үлгэрүүдийн л нэг” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11900
0 эможи
keyboard_arrow_up