Мадоннагийн 3000 долларын үнэтэй дотуур хувцсыг хулгайлжээ

2014 оны 4 сарын 08

Нэрт дуучин Мадоннагийн 3000 долларын үнэтэй тусгайлан захиалж хийлгэсэн дотуур хувцас хулгайд алдагджээ. Энэ явдал түүнийг өнгөрсөн сард “L’Uomo Vogue” сэтгүүлд гарах зураг авалтанд оролцож байх үед болсон байна.

 

Түүний алдсан цүнхэн дотор алдарт загвар зохион бүтээгч Дебора Маркитын попын хатан хаанд зураг авалтандаа хэрэглэ гээд илгээсэн тэрхүү дотуур хувцас байжээ.

Эд зүйлс алга болсныг сэтгүүлийн ажилтан зураг авалт дууссаны дараа л мэджээ. Харин Дебора Маркитын хувьд энэ явдал санамсаргүй болсон бөгөөд удахгүй хулгайд алдагдсан дотуур хувцсыг эргүүлэн өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1190
0 эможи
keyboard_arrow_up