Дэлхийн 10 тэрбумтны амжилтын тухай тодорхойлолт
Дэлхийн хэмжээний тэрбумтан, эдгээр баян хүмүүс амжилтыг хэрхэн дүгнэж, үнэлдэг юм болоо? Тэд өөрсдийн амжилтанд хүрсэн нууцаа ийн дүгнэж байна.
1. Опра Уинфри- хэвлэл мэдээллийн алдартан
“Амжилтын гол түлхүүр бол амжилт гаргахад анхаарахын оронд тууштай хичээж ажилла.” Нийт хөрөнгө 2.8 тэрбум доллар
2. Доналд Трамп- бизнессийн магнат
“Амжилт бол алдаанаас алдааны хооронд урам зоригоо алдалгүй урагшлах явдал юм. ” нийт хөрөнгө 3.2 тэрбум доллар
3. Стивен Спилберг- кино найруулагч
“Би мөнгө олоход нэг их анхаардаггүй. Мөнгө амжилтыг дагаж ирдэг учир хэзээ ч миний гол зорилго байгаагүй. Би хүмүүст өөрийгөө батлахын тулд үргэлж хүнд хэцүү цаг үеийг туулах хэрэгтэй болдог байсан. ” нийт хөрөнгө 3.2 тэрбум доллар
4. Жон Паул Дежориа- Paul Mitchell and Patron Spirits компанийн үндэслэгч
“Амжилт гэдэг хэн ч хараагүй үед ямар нэгэн зүйлийг хамгийн сайн хийхийг хэлдэг.” Нийт хөрөнгө 3.2 тэрбум доллар
5. Элон Муск- бизнесийн магнат
“Далайн эрэг дээр хэвтэх гэдэг надад аймшигтай сонсогддог. Учир нь би эрчимтэй, хурцадмал зүйлд дуртай. Одоог хүртэл галзуурчихаагүй яваадаа гайхдаг шүү.” Нийт хөрөнгө 2.7 сая доллар
6. Сара Блейкли- Spanx-ын үндэслэгч
“Алдааны гол тодорхойлолт бол хичээхгүй байх.” нийт хөрөнгө 1 тэрбум доллар
7. Билл Гейтс- Microsoft-г үндэслэгч
“Амжилт бол өөдгүй багш. Амжилт ухаалаг хүмүүсийг үргэлж алдахгүй байх талаар бодоход хүргэдэг. ” нийт хөрөнгө 67 тэрбум доллар
8. Леонард Лаудэр- The Estee Lauder компанийн удирдагч асан
“Хүмүүс чиний төлөө өөрийн хүслээр ажилладаг болох үед чи амжилтанд хүрсэн гэсэн үг.” Нийт хөрөнгө 8.1 тэрбум доллар
9. Ричард Брансон- Virgin групын үндэслэгч
“Амжилтын талаарх миний тодорхойлолт гэж үү? Илүү их идэвхтэй байж, бизнестэйгээ бараг л гэрлэх хэрэгтэй. Ингэснээр илүү их амжилтыг мэдрэх болно.” Нийт хөрөнгө 5 тэрбум доллар
10. Тэд Тюрнэр- хэвлэл мэдээллийн алдартан
“Өөрийнхөө зорилгод таарах шалгууруудаас хамгийн дээд түвшинг давж, зөв хандлагатай байж, өөрт байгаа бүхнээ тэрэндээ зориулах хэрэгтэй.” нийт хөрөнгө 2 тэрбум доллар