Бүсгүйчүүд "Гоонь" хуримаа хийж болно
2014 оны 11 сарын 03
Японы Киото хотын Cera Travel компани нөхөрт гараагүй бүсгүйчүүдэд зориулан ганц хүний хурим зохион байгуулах болжээ. Тэд албан ёсоор гэрлэх шаардлагагүйгээр хөгжилтэй, дэгжин хуримыг амтлуулна хэмээн амлаж байна. Энэ үйлчилгээнд хуримын даашинз, баярын цэцгийн баглаа, дээд зэрэглэлийн нүүр будагч, үчинд орох, мөн тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэх зэрэг багцууд багтсан байна. Үүнээс гадна сүйт бүсгүй эрэгтэйчүүдээс сонголт хийж сэдэвчилсэн зураг авахуулж болох ажээ. Энэхүү гоонь хурим 2800 долларын үнэтэй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11297
0 эможи