“Аpple” –ийн ерөнхий захирал Тим Кук гей гэдгээ нийтэд зарласны төлөө Цукерберг түүнд баяр хүргэжээ

2014 оны 11 сарын 01

Алдарт “Аpple” корпорацийн ерөнхий захирал Тим Кук (Tim Cook) өөрийн секс чиг хандлагаа анх удаа олны өмнө дэлгэжээ. Тэрээр Bloomberg BusinessWeek сайтад тавигдсан нийтлэл дээрээ өөрийгөө гей гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

“Удаан хугацааны туршид би өөрийн сексийн чиг хандлагаа олон хүмүүсээс нууж байсангүй. Apple-ийн ажилтнууд маань намайг гей гэдгийг бүгд мэддэг боловч энэ нь бидний харьцаанд огтхон ч нөлөөлж байсангүй. Хувь хүний бүтээлч чадварыг өндөр үнэлдэг ийм хамт олны дунд ажиллаж байгаадаа би маш их баяртай байдаг. Хүмүүст эрх тэгш хандах байдал нь түүний хөгжилд тусалдаг гэдэгт би итгэлтэй байдаг” гэж Кук бичсэн аж.

“Өөрийн секс хандлагын талаарх таамаглалыг би хэзээ ч үгүйсгэж байгаагүй боловч өнөөдрийг хүртэл олны өмнө хэзээ ч түүнийгээ баталж байсангүй..." гээд цааш нь ярьсан байна. “Заримдаа энэ нь надад тааламжгүй төвөгтэй байдлыг үүсгэдэг байсан хэдий ч би зөвхөн өөрөөрөө байж, өөрийн гэсэн замаар явах нь зүйтэй гэдгийг ойлгосон” хэмээн “Аpple” –ийн тэргүүн өгүүлжээ. Түүнийг ийнхүү өөрийн секс хандлагаа илэн далангүй, нийтэд зарласны төлөө Facebook-ийн тэргүүн Марк Цукерберг түүнд баяр хүргэсэн аж.

Дашрамд дурдахад, Тим Кук 2011 оны наймдугаар сард “Аpple” –ийн ерөнхий захирлаар томилогдсон юм. Түүний өмнөх CEO Стив Жобс (Steve Jobs) өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрсэн бөгөөд дараахан нь, аравдугаар сард таалал төгссөн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11230
0 эможи
keyboard_arrow_up