Европ тивийн хамгийн “аймшигтай -10” газар
2014 оны 10 сарын 30
Удахгүй болох гэж буй “Сүнсний баяр”-тай холбогдуулан уншигч та бүхэндээ Европ тивийн хамгийн аймшигтай газруудын талаарх нийтлэлийг толилуулахаар бэлдлээ. Энэхүү жагсаалтанд дэлхийн хамгийн том бунхан, сүнстэй цайз, учир битүүлэг явдлаар дүүрэн ой мод зэрэг сонирхолтой газрууд багтсан байгаа. Магадгүй адал явдалд дуртай хүмүүс аяллынхаа төлөвлөгөөнд заримыг нь оруулж ч болох юм.
“Хойя-Бачиу” ой / Румын
Румын улсын нутагт оршдог Хойя-Бачиу ойг бас Трансильвани дахь Бермудын гурвалжин ч гэж нэрлэдэг. Энд ядуу тариачдын сүнс хоргодсон тухай яриа нутгийн оршин суугчдын дунд байдаг аж. Тухайлбал, энэ ойд хачин гэрэл, хар манан, сүнс болон бүр нисдэг таваг хүртэл үзэгдсэн тухай олон баримт бий.
Румын улсын нутагт оршдог Хойя-Бачиу ойг бас Трансильвани дахь Бермудын гурвалжин ч гэж нэрлэдэг. Энд ядуу тариачдын сүнс хоргодсон тухай яриа нутгийн оршин суугчдын дунд байдаг аж. Тухайлбал, энэ ойд хачин гэрэл, хар манан, сүнс болон бүр нисдэг таваг хүртэл үзэгдсэн тухай олон баримт бий.
“Овертаун” гүүр / Шотланд
Энэ гүүрэн дээр 1950 оноос хойш учир нь үл ойлгогдох хачин үйл явдал өрнөх болжээ. Үүний нэг жишээ нь эндээс олон зуун нохой үсэрч үхсэн бөгөөд зарим амьд гарсан нь дахин үсрэхээр тэмүүлдэг байна. Амьтад энд яагаад ийнхүү хачин авирлах болсны шалтгааныг судлаачид одоог хүртэл тогтоож чадаагүй аж.
“Шпреепарк” / Герман
Анх Культурпарк нэртэй байсан энэхүү парк 1969 онд Германы Берлин хотод байгуулагджээ. Тус паркын эзэн Норберт Витте өрөнд орсны улмаас эндэхийн 6 үзмэрийг Перу улс руу нүүлгэн шилжүүлсэн байна. Харин паркын үлдсэн зүйлс нь хэн нэгний оролцоогүйгээр үрэгдэн алга болж тун аймшигтай дүр төрхтэй болсон бөгөөд тэр цагаас хойш хэн ч ийшээ зүглэхээ больжээ.
“Катакомб” бунхан / Парис
Парис хотын хөрсөн доор байдаг Катакомб бунханд нийт 6 сая орчим хүний булш байдаг ба “Дэлхийн хамгийн том бунхан”-аар шалгарчээ. XVIII зууны үед Парис хотын ихэнх оршуулгын газрын багтаамж дүүрчээ. Тиймээс зарим нэг сүйрсэн уурхайд нас барагсдыгаа байрлуулах болсон бөгөөд түүний нэг нь Катакомб юм.
“Эртний цамхаг” / Лондон
Лондонгийн цамхагт өнгөрсөн мянган жилийн турш гэсгээл шийтгэл, тамлал, цаазын ял зэрэг харгис үйл явдлууд өрнөжээ. Ийм их муу энерги шингэсэн газарт сүнс сүгний талаарх баримтууд ч тоймгүй олон юм. Эндэхийн хүмүүс цайзад нэгэнтээ аж төрж байсан эртний язгууртан хаан, хатдын сүнсийг харсан гэдгээ нотолдог аж.
“Анагаах ухааны музей” / Болгар
Энэ газрыг “Эмнэлгийн музей” ч гэж нэрлэх нь бий. Хүмүүс эндээс эртний анагаах ухааны түүхийг сонирхох боломжтой. Гэхдээ энд байрлуулсан мэс заслын төхөөрөмжүүд нь огт мэдээ алдуулагчгүйгээр хэрэглэгдэж байжээ. Тэгэхээр ямар их өвдөлт, зовлон шаналал шингэсэн эд зүйлс болох нь тодорхой юм.
“Плакли” тосгон / Англи
Плакли тосгон Гиннесийн номонд дэлхийн хамгийн аймшигтай газраар нэрлэгджээ. Тосгоны оршин суугчдын хэлснээр энд нийт 12 сүнс байдаг аж. Тэр сүнсний тоонд дүүжлэгдэн амиа хорлосон сурагч, өөрийгөө санаандгүй шатааж үхсэн эмэгтэй зэрэг багтдаг байна.
“Палермогийн Катакомб” / Итали
Сицилийн арал дээр анх номлогчдын булшийг хадгалах зориулалттай байгуулагдаж байсан энэ газар өнөөдөр муммигийн томоохон дурсгал болж үлджээ. Катакомбод нийт 8000 гаруй мумми байдаг аж. Жуулчдын хөл тасардаггүй энэ байгууламж Эрчүүд, Эмэгтэйчүүд, Номлогч, Санваартан, Гэгээн эх, Хүүхдүүд, Мэргэжилтнүүд гэсэн долоон хэсэгтэй аж.
Загалмайн толгод / Литва
Энэ бол хэдэн зуун мянган загалмайт хөшөөний өлгий болсон газар юм. Энэхүү толгод дээр Есүс Христ, Гэгээн Мариягаас эхлээд эх орныхоо төлөө амиа зольсон хүмүүсийг цовдлуулсан байдалтайгаар дүрсэлжээ. Хэдийгээр шашны дурсгалт газар боловч тэнд очсон хэнд ч сэтгэл сэртхийлгэм эвгүй мэдрэмж төрөхөөр ажээ.
"Гавалт сүм" / Польш
Энэ газрыг XVIII зууны үед амьдарч байсан номлогч Вацлав Томашекийн дурсгалд зориулан босгожээ. Энд дайны үед харамсалтайгаар амиа алдсан 3000 хүний араг ясыг хадгалдаг. Түүнчлэн газар доорх Гавалт сүмд нийт 21 мянган зочин хүлээн авах багтаамжтай юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
11073
2 эможи