Өглөөний цайнд урилаа
2014 оны 10 сарын 29
Италын Рошинью хотын мэр Пино Пальмиери оршин суугчиддаа их өгөөмөр урилга тараасан гэнэ. Тэрбээр хотынхаоо бүх иргэнийг бүтэн жилийн турш өглөөний цайнд урьсан бөгөөд төлбөр тооцоог нь хувиасаа хийхээ мэдэгдсэн ажээ. Пино Пальмиери "Хотынхоо иргэдтэй өглөө бүр Засаг захиргааны байранд уулзан хамтдаа кофе ууна. Кофе уух зууртаа бид хотын амьдрал ахуйг хэрхэн дээшлүүлэх талаар чөлөөтэй санал бодлоо хуваалцаж болох боломж нээгдэнэ. Энэ нь надад маш шинэлэг санааг авчирна гэж би итгэж байна" хэмээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
11003
0 эможи