105 настай фэйсбүүк хэрэглэгчид дагагчид нь машин өгчээ
АНУ-ын Калифорни мужийн иргэн, 105 настай Эдит Кирхмайер хамгийн өндөр настай фэйсбүүк хэрэглэгч болжээ.Цахим ертөнцөд 40000 гаруй дагагчтай тэрбээр нүүрний номоороо дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, аминчхан зөвлөгөө өгдөг төдийгүй өөрийн “selfie” зургаа ч оруулахаа мартдаггүй гэнэ.
86 нас хүртлээ машин жолоодохдоо зөрчил гаргаж байгаагүй түүнийг санаа бодол, сэтгэл зүрхэндээ үрчлээ суулгаагүй хэмээн олон хүн хүндэлж, үлгэр жишээ авдаг аж. Түүнийг дагагчид нь фэн клуб байгуулж, мөнгө цуглуулан Эдит Кирхмайерт шинэ загварын “Хонда” машин авч өгчээ. 40 шахам жил буяны байгууллагад ажилласан энэ эмэгтэй “Бусдад зориулсан сэтгэл бүхэн буцаж ирдэг” гэж хэлжээ