Амжилттайгаар 911-рүү залгаж пицца захиалжээ

2014 оны 10 сарын 27

АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй пицца захиалах нэрээр 911 буюу цагдаагийн газар руу утасдаж аюулаас сэргийлж чаджээ. 

Нэгэн бүсгүй цагдаагийн газар руу залгаж "Том пепперони пицца захиалья" гэсэн байна. Цагдаагийн ажилтан хариуд нь "та 911 руу залгасан байна" гэхэд "тиймээ би мэдэж байна" гэсээр үргэлжлүүлэн пиццагаа захиалан дуудлагаа өгсөн байна. Бүсгүйтэй ярьсан цагдаагийн ажилтан хаанаас ярьсныг нь тогтоон цагдаа нар хаягаар очиход бүсгүй согтуу найз залуудаа зодуулж байжээ. "Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгөхөөр ийм ухаалаг арга хэрэглэсэн нь хамгийн мартагдахааргүй дуудлагын нэг байлаа" хэмээн цагдаагийн шуурхай албаны жижүүр ярьжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10796
0 эможи
keyboard_arrow_up