Америкийн 14 настай хүү төсвийн зардлыг 400 саяар хэмнэх арга олжээ

2014 оны 4 сарын 03

Америкийн Сувир Мирчандани хэмээх 14 настай сурагч хүү санхүүгийн шинжээчдийн хэдэн арван жилийн турш толгойгоо гашилгаж байсан төсвийн зардал хэмнэх энгийн аргыг нээжээ. Тэрээр бүх албан бичиг, баримтуудыг “Times New Roman”-ны оронд “Garamond” форматаар хэвлэхийг санал болгож байна.

 

“Garamond” нь бичиг баримтыг тод, нарийхан хэвлэдэг тул будагны зардлыг 25 хувиар бууруулах юм. Засгийн газар бичиг баримтын зардалд их мөнгө зарцуулдаг учраас энэ форматыг ашиглавал 400 сая доллар хэмнэх боломжтой гэнэ. Тэрээр багшийнхаа даалгаврын дагуу компьютерийг байгаль орчинд ээлтэй аргаар ашиглах аргыг судлаж байгаад дээрх нээлтийг хийсэн байна. Маш олон судалгааны дүнд будаг хэмнэдэг форматыг нээсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1077
0 эможи
keyboard_arrow_up