"Total" компанийн шинэ захирал Патрик Пуянне

2014 оны 10 сарын 24

Францын газрын тосны "Total" компани шинэ ерөнхий захирлаа томилсон байна. Патрик Пуяннег ерөнхий захирлаар, Тьерри Демарег захирлуудын зөвлөлийн даргаар томилжээ. Тус компанийн ерөнхий захирал Кристоф де Маржери Москва хотын Внуково нисэх буудалд өнгөрсөн мягмар гарагт ослоор амиа алдсаны маргаашаас шинэ захирлын томилгооны асуудлыг хэлэлцэж эхэлсэн ажээ. Захирлуудын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Патрик Пуяннег ерөнхий захирлаар томилох шийдвэрийг гаргасан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10728
0 эможи
keyboard_arrow_up