Үнсэлцэх, тэврэлдэхийг хориглоно
2014 оны 10 сарын 24
Зимбабвегийн Улсын их сургуулийн захиргаа оюутны хотхон, сургалтын байр болон тэдгээрийн эргэн тойронд биеэ зүй бус авч явсан, ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ "зохисгүй" харилцаж, олон нийтийн дунд үнсэлцсэн юм уу, тэврэлдсэн оюутнуудыг хөөх шийдвэр гаргажээ. Сургуулийн оюутны холбоо үүнийг эсэргүүцэж, олон улсын хүний эрхийн байгууллагад хандсан гэнэ. Шинэ журам энэ хичээлийн жилээс буюу ирэх сарын нэгнээс эхлэх ажээ. Журам 11 заалттай бөгөөд тэдгээрт дээрхээс гадна дотуур байрны оюутнууд өрөөндөө хоол хийж болохгүй, 22:00 цагаас хойш байрлуу хэнийг ч оруулахгүй, байрнаас хэнийг ч гаргахгүй, сануулга авсан оюутнуудыг өрөөндөө байлгаж болохгүй гэх зэрэг нилээд хатуухан хориг багтжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10720
0 эможи