ЭНЭ ӨДӨР: Гоо сайхны анхны мэс засал хийжээ
2014 оны 10 сарын 23
МЭӨ 600 жилийн үед дайн тулаанд гэмтсэн хамар амыг сэргээж байсан тухай баримт байдаг. Чухам энэ үеэс л гоо сайхны мэс ажилбарын эхлэл тавигдсан гэгддэг ч албан ёсоор бүртгэгдсэн нь 1814 оны 10-р сарын 23-ны энэ өдөр юм. Мэс засалч Жозеф Карпю духны арьснаас авч хамрын мэс засал хийж байжээ. Орчин цагт алганы хээгээ өөрчилж, хувь тавилангаа өөрөө зураглахаас эхлээд "хиймэл гоо сайхан" дээд хурдаар хөгжиж байна. Тэр хэрээрээ үхэлтэй наймаалцаад ч болов сайхан төрхтэй болохыг хүсэх хүмүүс олон болсон гэхэд хэтрүүлэг болохгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10614
0 эможи