Дэлхий дээрх 8 гайхалтай хүрхрээ
1. Бигар Каскад хүрхрээ, Румын
Румын улсын “Карас-Северин” хэмээх газар оршдог энэ хүрхрээ нь энэ улсын хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн нэг юм. Энэхүү хүрхрээний усны жижиг хэсгүүд нь доош унахдаа хэрхэн тардаг нь маш содон. Хүрхрээ яг 45 хэмийн параллель бөгөөд энэ нь тус хүрхрээний бас нэг өвөрмөц шинж юм. Хөвдөөр бүрхэгдсэн гайхалтай энэхүү хүрхрээ нь Анина уулсын ойд орших ба ус нь газрын гүний рашаанаас бүрэлдэн бий болж Минис гол руу цутгадаг.
2. Мөнхийн галан хүрхрээ, АНУ
Уг хүрхрээ нь “Занар чулуун горхи” дархан цаазат газар, Нью-Йоркийн “Улаан хүрэн нуруу” дархан цаазтай нутгийн нэгэн хэсэгт орших жижиг хүрхрээ юм. Мөнхийн галан хүрхрээ нь хайлсан ус болоод борооны уснаас ихээхэн хамааралтай байдаг. Хүрхрээ ихэвчлэн хаврын эхэн үед эсвэл усархаг бороо удаан хугацааны турш орсны дараагаар урсдаг. Энэ хүрхрээний өндөр нь 9 м хүрэх ба хоёр хэсэг бүхий шаварлаг занар даган урсан буудаг. Жижиг агуй нь голын ёроолоос дээш 1,5 м өндөрт байх бөгөөд баруун талын дотор нь байгалийн хийн булаг нь асан дүрэлзэж, 10-20 см өндөртэй галыг бий болгож байдаг.
Усны урсгал хүчтэй байгаа үед агуйн дээгүүр ч ус урсах ба энэ үед галыг бүрхэн, бүдийж байгаа гэрлийн шил шиг л харагддаг байна. Энэ нутгийн хамгийн ер бусын содон хүрхрээнүүдийн нэг эргэлзээгүй “мөнхийн галан хүрхрээ” мөн бөгөөд хүмүүс бидний олж илрүүлсэн цөөхөн үлдээд буй байгаль дээрхонцлог шинжтэй газруудын нэг юм. Үүнээс үзэхэд энэ нь дэлхий дээрх цорын ганц ийм төрлийн хүрхрээ ч гэж хэлж болохоор юм.
3. Асик Асик хүрхрээ, Филиппин
Өмнөд Котабатогийн Аламадод орших Асик Асик хүрхрээ нь 60 м өндөр, 140 м өргөнтэй. Энэхүү хүрхрээний усыг “анагаагч хүч” хэмээн нэрлэдэг.
Өндөрлөгийн дээд талд ямар ч гол болон усны эх булаг байдаггүй бөгөөд ус нь өндөрлөг газрын ирмэг дээр орших хадан хясаан дахь чулуулаг тогтоц дундаас оргилон гарч байдаг байна. Хадан хясаануудын ихэнх нь ногоон хөшиг шиг харагдахаар өвсөөр хучигдсан байдаг.
Асик Асикаас доош урсах голын цэвэр тунгалаг ус нь маш хүйтэн бөгөөд жуулчид энэ уснаас уудаг аж. Орон нутгийн засаг захиргаа хүрхрээ байгаа газар руу чиглэсэн авто замын сүлжээг барьж байгуулснаар өмнөхөө бодвол жуулчны бааз руу тээврийн хэрэгсэл хүрч очих боломжтой болсон юм.
4. Хөндлөн хүрхрээ, Австрали
Хөндлөн хүрхрээ хэмээх нэр нь Баруун Австралийн Кимберли мужийн далайн эрэгт болдог байгалийн үзэгдэлд өгсөн нэр юм. Нэрнээс нь үл хамааран Хөндлөн хүрхрээ нь Талбот булан, МкЛарти нурууны хавцалд зэрэгцэн орших 2 нарийхан хавцлаар урсах далайн түрлэг-татлагын урсгал юм. Урсгалын чиглэл нь түрлэг болон татлага хоёуланд нь чиглэлээ өөрчлөж байдаг.
Хойт талын тэнгис рүү чиглэсэн нарийхан хавцал нь 20 м өргөн бол, өмнө талын эх газар руу чиглэсэн хавцал нь 12 м-ийн өргөнтэй. Хоёр хавцлаас дээших хэсэг нь 6-9 км урттай хавцлын онгорхой хэсгээр дамжин тэнгисийн усаар дүүрч, хоосордог байгалийн усны сав юм. Мөн дотор талын хавцал нь “Поултон Крик” булангаас цэвэр усаар тэжээгдэж байдаг.
5. Цусан хүрхрээ, Антарктид
Цусан хүрхрээг анх 1911 онд нээн илрүүлж байсан байна. Aнхны нээн илрүүлсэн хүмүүс хүрхрээний улаан өнгийг улаан замагтай холбож үзэж байсан ч дараагаар улаан өнгө нь усан дахь төмрийн исэлтэй хамааралтай болохыг батласан юм. Энэхүү усан дахь химийн нэгдэл нь усан дахь ер бусын бичил биетний бодисын солилцооны үр дүн гэдгийг ажиглалтын явцад олж мэджээ.
Tайлорын мөсөн (Өмнөд туйлын мөсөн гол) голын жижиг ан цав нь давстай усыг төмрөөр баялаг болгодог аж. Цусан хүрхрээ нь ойролцоо орших мөсөн давхаргаар хучигдсан 400 м гүнтэй нуураас эх авдаг. Хүрхрээний усны давсны агууламж нь далайн усны агууламжаас 4 дахин их байдаг байна. Энэ нь хэрвээ агаарын хэм -10 хэмээс доошоо орохгүй бол хүрхрээний ус хэзээ ч хөлдөхгүй гэсэн үг юм.
6. Свартифосс, Исланд
Свартифосс (Хар хүрхрээ) нь Исландийн Скафтафетлын үндэсний паркд байрлах бөгөөд тус паркын хамгийн анхаарал татахуйц газруудын нэг юм. Хүрхрээг галт уулын бараан лааван баганууд хүрээлсэн байдаг ба энэ нь хүрхрээний нэрний үүсэлтэй холбоотой. Өөр бусад алдартай багана хэлбэрээр холбогдсон тогтоц нь Хойд Ирландийн “Аварга хүмүүсийн гүүр”, АНУ-ын Вайоминг мужийн “Чөтгөрийн цамхаг”, болон Шотландын “Стаффа” арал гэх мэт газрууд юм.
Хүрхрээний ёроол дахь хурц чулуунууд нь анхаарал татахуйц юм. Шинэ зургаан өнцөгт багана хэсгүүдийн эвдрэх хурд нь хүрхрээний ус доош унах ирмэг хэсгийн элэгдэлээс хурдацтай явагддаг байна. Эдгээр базальт шаазан баганууд нь Исландийн архитектуруудад уран бүтээлийн санаа, урам зоригийг өгдөг болохыгИсландийн үндэсний театр болон “Рейкьявик” дахь “Хатльгримскиркья” сүмүүдээс харж болно.
7. Баатара хавцалын хүрхрээ, Ливан
Баатара хавцалын хүрхрээ нь Ливаны, Танноуринд оршино. Хүрхрээ нь Ливаны замын хажууд байрлах юрийн галавын үеийн шохойн чулуун агуйн “Баатара” байгалийн тогоо руу 255 м өндрөөс доош цутган буудаг. Тус гайхамшигт газрыг 1952 онд францын агуй судлаач Хенри Койффайт нээн илрүүлсэн. 1980 онд “Спелео клуб Ливан” хэмээх нэртэй агуй судлалын клуб хүрхрээ болон байгалийн тогоог судлаж, газрын зураг дээр бүрэн тэмдэглэжээ. Тус агуй мөн “Гурван гүүрт агуй” хэмээх нэрээр алдартай.
8. Хиервьэль-Агуа, Мексик
“Хиервьэль-Агуа” нь Мексикийн Оахака мужид байрлах хүрхрээ шиг харагддаг байгалийн хад,чулуулгийн тогтоц юм. Тус хүрхрээ нь хоёр хэсэг хадан хясаа буюу хөндийн ёроолоос дээш 50-90 метр өндөрт сүндэрлэсэн хүрхрээ шиг харагдах цагаан өнгийн хадан тогтоцоос бүрдэнэ. Уулын хажуу болон ан цавны завсараар гарч ирэх кальцийн карбонатаар ханасан багахан хэмжээний ус нь хүрхрээний усыг бүрдүүлдэг. Усны хэм нь ойролцоогоор 22-27°C байдаг.
Ус хадны нүүрэн хэсгийг даган урсдаг учир агуй дотор том том сталактитүүд бий болсон байдаг. Булгийн усны урсгал нь хуурай улирал болон борооны улиралын хооронд янз бүр болдог аж. Хадан цохионуудын нэг болох “каскада чика” дээр 2 хиймэл усан сан мөн дээр нь хэд хэдэн жижиг байгалийн усан сан байдаг аж. Эдгээр хиймэл усан сангуудын нэг нь хадан цохионы ирмэгтэй маш ойрхон оршдог. Мөн усан сангуудын усны найрлага нь эрдэс, минералын агууламж маш өндөр бөгөөд эмчилгээний чанараараа нилээн алдартай юм.