Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр

2014 оны 10 сарын 16

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Өрхийн аж ахуйн олон улсын жил” хэмээн зарлан тунхагласантай холбогдуулан энэ оны дэлхийн хүнсний өдрийг “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дор дэлхий дахинаа тэмдэглэхээр болжээ.

Дэлхийн хүнсний өдрийн хүрээнд ҮХААЯ, Хоршоодын холбоо, НҮБ-ын ХХААБ-ын шадар суурин төлөөлөгчийн газар хамтран хэлэлцүүлэг хийх юм. Энд хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний хангамж, хүнсний эрүүл ахуй гэх мэт сэдвүүдээр мэргэжилтнүүд илтгэл тавих юм байна. Үүнээс гадна НҮБ-ын ХХААБ-ын  суурин төлөөлөгчийн газартай хамтраад эмзэг бүлгийн 50 өрхөд хүнсний бүтээгдэхүүн гардуулах ёслолыг зохион байгуулах гэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10185
0 эможи
keyboard_arrow_up