Анжелина Жоли “Эр зориг”-ийн одонгоор шагнуулав

2014 оны 10 сарын 13

Британийн  хатан хаан II Элизабет жүжигчин Анжелина Жолиг Букингемийн ордонд хүлээн авч уулзжээ.  Английн хатан хаан өнгөрсөн зургадугаар сард дайны бүсэд хүчирхийллийг зогсоох хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог Жолид ахайтан цол олго хоор шийдвэрлэсэн билээ. Харин энэ удаад жүжигчин бүсгүйг “Эр зориг”-ийн одонгоор шагнасан байна.

Энэхүү ёслолд Жоли нөхөр Брэд Питт, зургаан хүүхдийн хамт хүрэлцэн иржээ. Жоли шагналаа Хатан хаанаас гардан авсан ч танхимд нөхөр хүүхдийг нь нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй ажээ. АНУ-ын жүжигчин Анжелина Жолиг “Эр зориг”-ийн одонгоор шагнасан нь Их Британийн түүхэнд тохиосон ховор үйл явдал юм. Учир нь нэр хүндтэй энэ шагналыг гадаадын иргэнд олгодоггүй аж..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10038
0 эможи
keyboard_arrow_up